Гуравдугаар сарын 15-наас иргэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болно.
Ингэснээр иргэд дэлхийн аль ч өнцөг булан бүрээс гадаад паспорт болон иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломж үүсчээ. Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэг сарын өмнө гэсэн дарааллаар хоёр удаа гар утас болон холбогдох хаягаар нь мэдэгддэг болох аж.
Эх сурвалж: УБЕГ