СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: НИТХ-ын тэргүүлэгчид БЗД-ийн дахин сонгуулийг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн хоёр тойрогт будлиан гарсан. Цухас сануулбал, тус дүүргийн  ИТХ-д АН-аас нэр дэвшсэн Х.Өлзийхорол, А.Эрдэнэсайхан нэр дэвшигч сонгогчдод мөнгө тараасан нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн 10,19-р тойрогт дахин сонгууль явуулахаар гурван шатны шүүх шийдвэрлэсэн. Гэвч уг хэргийн маргаан одоо хүртэл шийдэгдээгүй бөгөөд өнөөдөр БЗД-ийн дахин сонгуулийг явуулах талаар дүүргийн сонгуулийн хорооноос хүсэлт тавьсны дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.

БЗД-ын сонгуулийн ерөнхий хорооны дарга И.Баттөгс: БЗД-ийн дахин сонгууль хуулийн хүрээндээ болно

БЗД-ийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн.

Ингээд 2018 оны аравдугаар сард дахин сонгууль болох байсан ч БЗД-ийн ИТХ-аас сонгууль явуулах тогтоол дээр Захиргааны хэргийн шүүх дээр дахин гомдол гаргасан. Энэ нь урьд шийдвэрлэгдсэн Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг нэхэмжлэх өгсөн гэсэн үг. Үүнийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй хэмээсэн. Энэ маргаан явсаар . Ингээд дахин сонгуулийг энэ оны гуравдугаар сарын 23-нд товлохоор болсон.

Үүний дараа дахин АН-аас нэр дэвшсэн Х.Өлзийхорол, А.Эрдэнэсайхан нар шинээр үүссэн нөхцөл байдлаар дахин хэргийг хянан хэлэлцүүлэх гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан

Энэ нь ямар учиртай вэ гэхээр 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн 14 тоот дүгнэлт гарсан. Энэ нь 159.4, 160.4 гэсэн заалтыг УИХ хүлээн авч шийдвэрлээд хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг Улсын дээд шүүх дээр өнгөрсөн долоо хоногт хянан хэлэлцээд хүчингүй болгосон дээрх хуулийн заалтыг буцаж хэрэглэхгүй гэсэн. Энэ хууль бол 2019 оны хоёрдугаар сарын 4-нөөс үйлчлэх хууль байна хэмээн хэрэгсэхгүй болгосон байгаа юм.

БЗД-ээс сонгогдсон НИХТ Т.Батцогт: БЗД-ын Сонгуулийн хороо хууль бус шийдвэрээр дахин сонгууль зарласан

Аль ч шатны сонгуульд сонгогдсон хүнийн нэрийг татах эрх хуулин дээрээ байхгүй. Гэтэл орон нутгийн ИТХ буюу дүүргээс сонгогдож байгаа төлөөллийг төрөөс томилогдсон буюу . Тэгэхээр энэ нь Үндсэн хууль зөрчсөн хүний эрхэд халдсан асуудал байна хэмээн сонгуулийн хуулийн 160.4 гэдэг заалтыг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд хүчингүй болгосон. Уг саналыг УИХ-д хүргүүлсэн.

УИХ уг саналыг хэлэлцээд 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 160.4 заалтыг хүчингүй болгосон. Гэтэл маргааш нь буюу 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр БЗД дахь Сонгуулийн ажлын хэсэг 160.4 үндэслэн дахин сонгууль зарласан. 

Энэ мэтчилэн хууль зөрчсөн зохин байгуулалттай үйлдлүүдээ зогсоохыг хүсэж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид: Хуулийнхаа хүрээнд асуудлаа шийдэхийг үүрэг болгов

Хуулийнхаа хүрээнд шийд. Дээд шүүх дахин сонгууль явуулах хэрэгтэй гэвэл БЗД төсвөөсөө мөнгө гарган явуулах хэрэгтэй. Баянзүрх дүүрэг төсөв дээр тусгаагүй хэмээн мөнгө гаргахгүй гэвэл тэгээд хууль хяналтын байгууллагаар явах ёстой. .

Ардчилсан намын зүгээс уг дахин сонгуулийг хууль бус хэмээн оролцохгүйгээс гадна хуулийн байгууллагад дахин хандах болно хэмээсэн юм

БЗД-ийн сонгуулийн хорооноос энэ оны гуравдугаар сарын 23-нд дахин сонгууль явуулахаар товлосон байна. . Харин .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.