СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-21

Олон хүүхэдтэй айлыг ипотекийн зээлээс чөлөөлөх боломж бий юу Ерөнхий сайд аа ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

146 сая хүн амтай ОХУ хүн амынхаа өсөлтийг нэмэгдүүлэх бодлогыг ийнхүү эрчимтэй барьж байхад Монгол улс гуравхан сая хүн амтай хирнээ төрийн томоохон зохицуулалт алга

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин жил бүр тавьдаг уламжлалт илтгэлээ өнөөдөр парламентын дээд, доод танхимын гишүүдийн өмнө нэг цаг 27 минутын турш тавьжээ. 

2019 онд ОХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх олон төлөвлөгөө дотроос "Гэр бүлийг дэмжих" зорилтод багтсан гэсэн заалт анхаарал татаж байна.

ОХУ: Олон хүүхэдтэй гэр бүлд ипотекийн хөнгөлттэй зээл олгох хугацааны хязгаарлалтыг цуцлах, мөн шинээр хэрэгжүүлэх гэж буй хүүхэдтэй гэр бүлд зориулагдсан хөнгөлөлттэй ипотек олгох шинэчилсэн хөтөлбөрт 600 мянга гаруй гэр бүл нэмж хамруулна

146 сая хүнтэй ОХУ хүн амаа нэмэгдүүлэх бодлогыг төрийн зохицуулалтаар ийнхүү заасан байна. Харин манай улс гуравхан сая гаруй хүнтэй. Зарим улс орнуудын хөгжихгүй байгаагийн нэг гол шалтгаан нь хүн амын тоо цөөнд байдаг гэдэг нь хэдийнэ тогтоогдсон.

Манай улс хүн амынхаа тоог нэмэгдүүлэхийн тулд шинээр төрсөн хүүхэд бүрт 100 000 төгрөг олгох, хүүхдийн мөнгө болох сарын бүрийн 21 000 /одоо энэ мөнгө зорилтот бүлэгт л очиж буй/, шинээр гэр бүл бологсдод төрөөс 500 000 төгрөг олгох /энэ хөтөлбөр зогссон/ гэх мэт санхүүгийн зохицуулалтыг хийж байсан ч хэрэгжиж буй нь цөөн. Мөн бага хэмжээний мөнгөн тэтгэмж хүн амын тоог нэмэхэд түлхэц болж чадахгүй нь батлагдсан билээ.

Дэлхийн хамгийн их хүн амтай улс орнууд гэгдэх 1,3 тэрбум хүнтэй БНХАУ, 1,2 тэрбум хүнтэй Энэтхэг улсууд өнөөдөр дэлхийн үсрэнгүй хөгжлийн гайхамшгийг харуулж буй.

Тэгвэл хойд хөршийн жишгээр . Дээрээс нь агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж буй манай улсад орон сууцжуулах хөтөлбөр эрчимжиж, давхар давхар олон сайн үр дагавар авчрах нь гарцаагүй юм. 

Ийм зоригтой шийдлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгжүүлж чадвал ард түмнээсээ жинхэнэ "өндөр оноо" авах нь гарцаагүй. Эдийн засаг муу байна гээд өнөө маргаашаа аргацааж байснаас энэ мэт томоохон хөтөлбөр хэрэгжүүлж чадвал эргээд эдийн засгийн сэргэлт хурдан ирэх биз ээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.