Хүн хөгшрөхөд олон зүйл өөрчлөгддөг. Үрчлээтэж, үс шингэрч, мөн толгойд цагаан хяруу тогтоно... Хөгшрөлтийн тухай олон зүйлийг жагсааж болно. Гэвч хүний мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй.
Гэрэл зурагчин Ян Лангер "Зууны нүүр царай" хэмээх төслийг санаачилж, Чех улсын 100-аас дээш настай 13 хүний зургийг залуугийнхтай нь харьцуулан авчээ.
Гэрэл зурагчин энэ төслийнхөө тухай "Энэхүү харьцуулсан зургуудыг харахад хүмүүс гадна төрхөөрөө ихээхэн өөрчлөгдсөн байгаа. Амьдралын туршид хүний зан араншин хувирч өөрчлөгддөг боловч, мөн чанар хэзээ ч өөрчлөгддөггүй" гэжээ.