СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-21

"Хас"-ын Ч.Ганхуяг МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог. Одоогоор тус танхимын Ерөнхийлөгчөөр “Урбанек”-ийн гэгддэг Б.Лхагважав ажилладаг юм.

Харин дараагийн . МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав дахин нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн бол БНН-ын дарга Б.Жаргалсайхан, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар нэр дэвшихээ мөн мэдэгджээ. 

Одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважавын хувьд МАН-ын гишүүн, 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдаж байгаа юм. 

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшингийн хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдөх гэж байгаа юм.

"Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал "Хас"-ын гэгддэг Ч.Ганхуяг бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж сонгогдвол цалингүй ажиллана гэсэн. 

Тэрбээр: "Одоогийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважатай би нэг нам байхаас гадна хувь хүний харилцаа сайтай. Гэхдээ намайг тэнд очоод ажиллах боломжийг олго гэж хэлье. Би арай өөрөөр ажиллаад үзье. Миний ажиллах арга барил тусдаа шүү дээ. Би  100 хувь хүмүүст таалагдах гээд байгаа юм биш. Өнөөдөр бизнес баялаг бүтээгчдэд үүрдэг ачаа нэмэгдэж байхад МҮХАҮТ амаа үдүүлсэн мэт сууж болохгүй. 1072 хувьцааг амилуулахад ч төр засаг, иргэдтэйгээ хамтарч хийе. Төр засагт дутагдаад байгаа судалгаа шинжилгээний ажлыг нь хийж өгье, хууль батлахад дэмжлэг үзүүлье" гэлээ.

Харин БНН-ын дарга Б.Жаргалсайханы тухайд ямар нэг байр суурийг илэрхийлээгүй байгаа аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.