Япон улсын Китакюүшюү хотод Пара пауэрлифтингийн Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 8-13-нд болж өндөрлөлөө. Монголын Пара пауэрлифтингийн холбооны тамирчин Спортын мастер Г.Ган-Эрдэнэ Ази далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний 80 кг-ийн жинд 10 орны тамирчинтай өрсөлдөн VI байр эзэлсэн байна. Тэгвэл МУГТ, 2016 оны паралимпийн наадмын аварга Э.Содномпилжээ өөрийн тогтоосон Азийн рекордоо 4 кг-аар эвдэж 239 кг өргөн Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэв. Тэрбээр тэмцээнд 107 кг-ийн жинд өрсөлдөн түрүүлсэн байна. Ази тивийн тамирчдаас Монголын тамирчин рекордоо шинэчилж хамгийн өндөр амжилт үзүүллээ.