СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-21

ШУУД: Долоон настай хүүг хөнөөсөн этгээдэд нэг жилийн тэнсэн өгжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүг автомашинаараа дайрч, амь насийг нь хөнөөсөн этгээдэд нэг жилийн тэнсэн ял өгжээ. Нас барсан хүүгийн аав ээж өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Н.Оюунцэцэг /талийгаачийн ээж/: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд 2017-06-07-ны өдрийн 12:00 цагийн орчимд Цагаан худгийн ойролцоо Мөнхбаярын Мөнхтулга гэгч этгээд миний хүү М.Түвшинбаатарыг дайрч, автомашинаа зогсоолгүй, хааз тоормозоо ялгахгүй улам хурдлан талийгаачийн дээгүүр нь гарч 50 метр газар чирсэн. Миний хүү ГССҮТ-д тав хоног эмчлүүлсэн ч даалгүй нас барсан. 

Дүгнэлтэд "Хонда фит маркийн 48-82 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Олонхууд овогтой Мөнхбаярын Мөнхтулга нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна".

"Тус сумын Хэрх тосгоны ЭМТ-ийн 2017-05-19 ны өдрийн 19 тоот албан бичигт: "М.Түвшинбаатар нь тархины усжилтаас үүссэн хүхдийн тархины саажилттай, эмнэлэгийн хяналтад байдаг" гэсэн худал дүгнэлтийг мөрдөн байцаагч н.Мөнхсүх гаргуулж авсан байсан. ЭМТ-ийн эмч, даргын үүрэг гүйцэтгэгч н.Лхагвадоржийн гарын үсэгтэй "Хүүхэд тархины саажилттай, эмнэлэгийн хяналтад байсан нь үнэн" гэсэн бичиг авчихсан байсан. 

Миний хүү ямар ч тархины саажилт өвчинтэй байгаагүй.

Шинжилгээний дүгнэлт дээр "Хүүхдэд тархины саа өвчин байгаагүй. Талийгаачид толгойн гэмтэл нь баруун тал бөмбөлгийн эд доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн талд ташаа цавины тархамал цулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ. Талийгаач тархины гэмтлийн улмаас тархи үхжиж үхэлд хүргэжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг хүүхдэд байгаагүй" гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн байцаагч н.Мөнхсүхийн худал дүгнэлт гаргуулж авсанаас болж энэ хэрэг хоёр жил шахам сунжирч огт шийдэгдэхгүй байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэгийн 2017-07-20-ны бас нэг тодорхойлолт байна. "М.Түвшинбаатар нь 2010-02-26 ны өдөр төрсөн ба 2013 оноос 2017-06-01 ны өдрийг хүртэл тус цэцэрлэгт хүмүүжиж байсан. М.Түвшинбаатар нь хэл яриа сонсголын бэрхшээлтэй байсан боловч оюун ухааны хувьд ижил настнуудаасаа дутахгүй, сэргэлэн цовоо, багшийн хэлсэн сургасан бүхнийг амархан сурдаг, олон төрлийн сэдвээр цаасан наамалаар урлагийн бүтээл хийж, үзэсгэлэн гаргаж байв. Тэрбээр бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн чадавхаараа 5 онооноос 4 оноо авсан" гэж байна. 

Мөрдөн байцаагч н.Мөнхсүх энэ хэргийг хэт удаан шалгаж байна. Шинжээчийн дүгнэлтийг цагдаагийн хошууч н.Сүхбаатар гэдэг хүн гаргасан. Тэр үед бид хоёр Зүүнхараад ажилтай явж байсан тул эзгүй байсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан гэж бид үзэж байна. Найман удаа шүүх хурал болсон ч шийдэгдээгүй. Одоо ес дэх нь болох гэж байна. Бид яваагүй газар байхгүй. Ерөнхийлөгч, ХЗДХЯ, ЦЕГ гээд бүх хууль хяналтын байгууллагаар явсан ч доод шатандаа ирээд завхарч байна.

М.Мөнхтулгийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, гурван жил машин барих эрхийг нь хассан. Гэтэл одоо машинаа бариад л явж байна. Мөн М.Мөнхтулга нь сүрьеэгээр өвдсөн 90 хувийн групптэй хүн. Эмнэлэгийн тасгаас гарч болохгүй хүн байж одоо Зүүнхараагийн зах дээр явж л байна. 

М.Мөнхтулгын ах М.Мөнх-Эрдэнэ намайг удаа дараа дарамталж, сүрдүүлж байна гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.