СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин шинэ онд юу төлөвлөв?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн эхэнд улс орон даяар үг хэлж өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, шинэ оны зорилгоо тодорхойлдог уламжлалтай.

Оросын Ерөнхийлөгч нийгэм-эдийн засгийн хөгжил, хүн амын бодлого, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар илтгэлийн нэгдүгээр хэсэгт танилцуулсан бол хоёрдугаар хагаст батлан хамгаалах, олон улсын аюулгүй байдлын асуудлаар үг хэлжээ. Владимир Путины хэлсэн үгнээс анхаарал татсан, онцлох хэсгүүдийг танилцуулж байна.

 

 

Нийгэм, боловсрол

В.Путин: "Орос улс нийгмийн асуудалд онцгойлон анхаарах ёстой гэдгийг сануулж, би олон удаа энэ тухай ярьсан. Энэ яриаг үнэгүйдүүлж болохгүй. 2023-2024 оны хооронд хүн амын өсөлтийг дахин сэргээх болно. Тодруулбал 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн анхны болон хоёр дахь хүүхдэд өгөх тэтгэмжийг нэмэх саналтай байна."

Ерөнхийлөгч Путин нийгмийн халамжийг сэргээх талаар дорвитой алхам хийхийг хууль тогтоогчдод анхааруулсны дараа боловсролын салбарыг хөндсөн юм.

 

 

Эрүүл мэнд, эдийн засаг

В.Путин: "Ирэх зургаан жил хорт хавдрыг бууруулахын тулд хамгийн багадаа их наяд рублийн хөрөнгө оруулалт зарцуулна гэдгийг амлаж байна. Хүрээлэн буй орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг дэмжсэнээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой."

Эдийн засгийн салбарт гэрэл асч эхэлснийг Ерөнхийлөгч илтгэлийнхээ үеэр хэлсэн байна. Мөн ядуурлын эсрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээ мэдэгдэж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж чадвал ядуурал буурна гэж үзсэн юм.

 

 

Олон улсын харилцаа, технологи

В.Путин: "АНУ үндэслэлгүй шалтгаанаар Оросыг буруутгах хэрэггүй. Тэд өөрсдөө Румын, Польш улсуудад пуужин баригч системээ тараан байршуулснаар Дундын зайн цөмийн хөтөлбөрийн гэрээг анхлан зөрчсөн. Европын холбоо Москватай эдийн засаг, улс төрийн харилцаагаа эргэн сэргээхэд бодит алхам тавьж хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна."

Ерөнхийлөгч ирэх жилүүдэд шинжлэх ухаан, технологийн хөгжингүй шинэ санаачилгуудыг дэмжихээ мэдэгдээд зогсохгүй 2025 он гэхэд мэдээлэл, генетикийн салбарт дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болно гэсэн юм. Путины онцлон тэмдэглэж байсан өөр нэг зүйл бол зорчин явах визний шаардлагыг хөнгөвчилж, цахим виз олгох хөтөлбөрийг хөгжүүлэхийг уриалсан юм.

 

 

В.Путин: "Москва Вашингтоны зэвсэглэлгүй хэлэлцээрт хаалт тавьсан хоосон хаалгыг дахиж тогшихгүй. Гэхдээ бид АНУ-тай зэвсэглэлгүй хэлэлцээр хийхэд бэлэн байна. Орос улс Зэвсэгт хүчний хүчин чадлаа үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ."

 

Владимир Путин

 

Эх сурвалж: www.tass.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.