Нийтэлсэн:
Ш.Лхагва
5 жилийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт дараах гал түймрийн дуудлагууд ирж, харъяа онцгой байдлын хэлтсийн ажилчид шуурхай ажиллан унтраажээ.
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Арцатын 15 дугаар гудамжинд иргэн Х-ын 4 ханатай гэр,
- Иргэн О-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр,
- Иргэн Д-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 31 дүгээр гудамжинд Иргэн Х-ын хашаа,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 3 дугаар гудамжинд Иргэн О-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр,
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 28 дугаар гудамжинд суух иргэн Б-ын 12х9 метрийн хэмжээтэй байшин шатжээ.
Хаврын хуурайшилт эхэлсэн тул иргэн бүр эд хөрөнгөдөө анхаарал болгоомжтой хандаж, гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.