СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-20

Ховд голд осолдсон хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ховд аймгийн Мянгад сумын 4 дүгээр гудамжинд тоотод оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ нь 2019-02-13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд голд осолдсон тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Ховд аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 54 хүн, 4 автомашин, 1 завь, 1 морь, ар гэрийн 10 хүн, 2 автомашин, 3 морь, нийт 86 хүн, 8 техник хэрэгсэл, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг хийжээ. 

2019-02-19-ний өдөр усны камер ашиглан 3 км хайгуул, 170 цооног гаргаж, голоор 4 км замыг завиар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд уржигдар оройны 19:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.