Монгол улсын гадаад худалдаа энэ оны эхний сард 41,6 хувиар өсч 1,1 тэрбум ам.долларт хүрснийг албаны хүмүүс мэдээлжээ.
Түүнчлэн экспортын хэмжээ 43,3 хувиар өсч 607,3 сая ам.долларт, импорт 39,6 хувиар өсч 504 сая ам.долларт хүрсэн байна.
Экспортоос хамгийн их ашиг өгч байгаа 12 төрлийн бараа бүтээгдэхүүнд ашигт малтмал, хувцас хэрэглэл багтжээ.
Нийт гадаад худалдааны 80 хувийг урд хөрш Хятадтай хийсэн бол 43 орон руу экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.
Монгол улсын гадаад худалдаанд хамгийн их хувь эзэлдэг Хятад руу нийлүүлж буй нүүрсний экспортоос өнгөрсөн нэгдүгээр сард 169,2 сая ам.долларын ашиг олоод байгаа юм.
Тодруулбал өнгөрсөн сард Хятад руу 2,1 сая тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас 192,000 тн-оор илүү байна.
Монгол улс жилд 40 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байдгаас 2018 онд 36,5 сая тн нүүрсийг гадаад зах зээлд нийлүүлжээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com, www.hellenicshippingnews.com