СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Х.Бадeлхан: 2019 ондоо багтаж цэвэрлэх байгууламжийн бохир үнэрийг дарна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

3 дугаар сарын нэгнээс шинэ цэвэрлэх байгууламж барих ажил эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг 2000 оноос хойш ярьж байгаа. Анх 1964 онд баригдсан. 1978 онд шинэчлэл хийгдсэн. Тэрнээс хойш юу ч хийгээгүй. 2014 онд Францын Артилле компаниар ТЭЗҮ хийлгэсэн. Хоногтоо 250 мянган метр куб бохир усыг цэвэрлэх төсөл л дөө. Энэ үндсэн дээр хөрөнгийн эх үүсвэр болоод барих ажил эхэлсэн. Өнгөрсөн онд Засгийн газар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг хөөцөлдөхийг надад үүрэг болгосон. Хятадын талаас гурван компани шалгаруулж, бидэнд санал болгосон. Бид хязгаарлагдмал тендер зарлаад гэрээг дүгнэсэн. 

. Байгуулсан гэрээгээр хоногт 2500 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж баригдана. Гарсан бохирыг гурван шатлалаар бүрэн цэвэрлэж, лагийг шатааж эрчим хүч гаргаад өөрийн үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээний 50% хангах гэрээ байгуулсан.

Нийт ажлын 50%-ийг БНХАУ хийнэ, 50%-ийг монголын компаниуд хийнэ. Ажиллах хүч мөн хоёр улс 50:50%-тай байна.

Монголдоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмжийг 35%  хүртэл Монголын талаас нийлүүлнэ. Жишээ нь Монголд үйлдвэрлэж байгаа цементийг нийлүүлнэ. 

. Өртөг нь 300 тэрбум долларын ТЭЗҮ хийгдсэн байсан. Бид 267 сая доллараар шалгаруулж, 80-аад тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Барьж дуусаад нэг жил хянана. Хоёр улсын мэргэжилтэнгүүд зургаан сарын турш хамтарч ажиллуулж Монголын боловсон хүчнийг сургаж бэлтгэж өгнө. 

гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.