Урлаг, спортын салбарынхны шилдгийг тодорхойлсон томоохон арга хэмжээ, шагнал урамшуулал олон байдаг ч та бидний өдөр тутам үйлчлүүлдэг зоогийн газруудад шагнал гардуулах ёслол төдийлөн байдаггүй. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Францын нийслэл Парис хотод дэлхийн шилдэг зоогийн газруудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээг анх удаа зохион байгуулжээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүүгчдийн баг бүрэлдэхүүн цэвэр ур чадвар, амт чанар дээр үндэслэн шилдэг ахлах тогооч, зөөгч, хүнс, хоолны талаар зохиол бичигчдийг шалгаруулсан байна. Шүүгчдийн багт эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ижил тэнцүү байснаараа онцлог болжээ.
Өмнөд Африкт үйл ажиллагаагаа явуулдаг “Wolfgat” зоогийн газарт Африк тивээс нэр дэвшсэн цорын ганц байгууллага байсан ч хоёр ч шилдэг шагналыг авчээ. Жилийн шилдэг зоогийн газар болон газрын зураг дээр хамгийн зөв чиглэлээ тодорхойлсон байгууллагаар шалгарсан байна. “Wolfgat” нь Өмнөд Африкийн эртний загасчдын суурин Патерностерт байдаг. Баруун урд эргийн төвлөрсөн Кэйп Таун хотоос хоёр цаг явж байж хүрдэг, ердөө зургаахан ажилтантай, хоолны орцоо ихэвчлэн орон нутгаас бэлтгэдэг аж.
Шилдэг зоогийн газрын шагналыг том болон бага гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж шагнал гардуулсан юм. Нэгдүгээр хэсэгт уламжлал, нэр хүнд, хоол, дарсны жагсаалт, хүрээлэн буй орчин, нийгмийн сайн сайханд хэрхэн хувь нэмрээ оруулж буй зэргээр нь шалгаруулсан бол хоёрдугаарт жилийн хугацаанд хэрхэн өөрчлөлт хийж чадсан, нийгмийн чиг хандлагад нийцүүлсэн байдал зэргээр нь шалгаруулжээ.
Харин жилийн шилдэг зоогийн арга хэмжээгээр Францад болсон "Дүрвэгсдийн хоолны баяр" шалгарсан байна. Олон улсын менежментийн группын зохион байгуулсан арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнд 50 шилдэг зоогийн газрын жагсаалтыг гаргасан Жое Варвик, зоогийн газруудын талаар зохиол бичдэг алдартай шүүмжлэгч Андреа Петрини нар багтжээ.
Анх удаа зохион байгуулсан шилдэг зоогийн газар шалгаруулах ёслолын ажиллагаанаас шагнал хүртсэн газруудыг нэрлэлээ.
Нэгдүгээр хэсэг
Жилд хамгийн их үйлчлүүлэгч хүлээж авсан зоогийн газар: Inua-Японы нийслэл Токио
Хамгийн сайхан уур амьсгалыг бүрдүүлсэн: Vespertine-Америкийн Лос Анжелес хот
Шилдэг хамтын ажиллагаатай зоогийн газар: Paradiso and Gortnanain Farm-Ирландын Корк хот
Шилдэг сонгодог хэв маяг: Lyon-Франц улс
Хамгийн ёс суртахуунтай боловсон зоогийн газар: Food For Soul-Итали
Жилийн шилдэг арга хэмжээ: Дүрвэгсдийн хоолны баяр-Францын нийслэл Парис
Шилдэг уух юмны меню: Mugaritz-Испанийн Сан Себастьян хот
Онцгой барилга, байгууламж: Cacio e pepe cooked in pig’s bladder, Lido 84-Италийн Ломбарди хот
Урьдчилан захиалга өгөх шаардлагагүй: Mocoto-Бразилийн Сан Пауло
Газрын зураг дээр байрлалаа хамгийн зөв тодорхойлсон: Wolfgat-Өмнөд Африкийн Патерностер хот
Шилдэг зоогийн газрын хэв маягт бүрэн нийцсэн: Le Clarence-Францын нийслэл Парис
Оны шилдэг зоогийн газар: Wolfgat-Өмнөд Африкийн Патерностер хот
Хоёрдугаар хэсэг
Жилийн шилдэг Инстаграм хөтөлсөн зоогийн газар: Alain Passard-Францын нийслэл Парис
Сэтгүүлзүйн шилдэг бүтээл: Lisa Abend, "Хоолны цирк"-Fool сэтгүүл
Шилдэг улаан дарсаар үйлчилдэг зоогийн газар: Noble Rot-Их Британийн нийслэл Лондон
Шивээсгүй ахлах тогооч: Alain Ducasse, Францын нийслэл Парис
Оны шилдэг хоол хүргэгч тэргэнцэр: Ballymaloe House-Ирландын Корк хот
Шилдэг тахианы махан зоог: Bo.Lan-Тайландын нийслэл Бангкок
Эх сурвалж: www.qz.com