СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар өнөөдөр мэдэгдлээ

УБТЗ ХНН-ийн удирдлагууд тэр дундаа дарга гэж тэд хэллээ. Мөнгө угаах зориулалтаар ХХК үүсгэн байгуулж, хэрэгцээ нь дууссан үед татан буулгачихдаг. Энэ дагуу төмөр замд машин худалдаж авах ажлыг зохион байгуулсан.

Жишээ нь: ОХУ, Монголын улсын стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын үлдэгдэл болох 2 сая ам.доллараар зам засварын машиныг худалдаж авах эрхийг УБТЗ-ийн Ерөнхий хороонд өгчээ. 

Энэ дагуу УБТЗ-аас олон улсын тендер зарласан боловч уг тендерийг хүчингүй болгожээ. Учир нь оролцсон хоёр компанийн нэг нь болох Австри улсын Plasser&Theurer компани 3 сая орчим долларын буюу төсөвлөсөн мөнгөнөөс илүү үнийн дүнтэй санал тавьжээ. Харин нөгөө компани нь буюу Латви улсын компани. ВПРС машиныг үйлдвэрлэгч болох ОХУ-ын Киров хотын "Таван сарын нэгэн" нэртэй нэрэмжит үйлдвэр нь дампуурлаа зарлах нөхцөл үүссэн тул тус тендер хүчингүйд тооцогджээ. 

Тухайн үед энэ компанийн хувьцаа эзэмшигч нарын нэг нь /Латви улсын давхар иргэншилтэй/ өөрийн мэдлийн ВПРС машиныг УБТЗ-д өгье гэдгээ 2016 оноос эхлэн хэлж байжээ. УБТЗ-ын удирдлагуудтай удаа дараа уулзаж байжээ. Гэтэл 2016 онд Б.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болсоноор энэ асуудал замхарчээ.

Дараа нь уг машинаа худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл байна. Ингэхдээ өөрийн орос найзын компаниар дамжуулж худалдаж аваад дараа нь өөрийн компанидаа шилжүүлжээ. Мөн 10 жилийн өмнө худалдаж авсан вагоноо худалдаж авсан үнээр нь засуулж байна. Түүнчлэн ОХУ-аас актлагдсан 1000 вагоныг худалдаж авч мөнгө угаасан. Энэ мэтээр УБТЗ-ын дарга Б.Жигжиднямаа ил цагаан мөнгө угааж байхад хэн ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна гэж тэд үзэж байна.

Монгол улсад хоёр зам засварын машин 2009 оноос хойш УБТЗ-ын хашаанд байгаа. Гэтэл ижил үйлдэлтэй машиныг Доминиканаас офшор дансаар дамжуулж ОХУ-аас УБТЗ ХНН худалдаж авсан

Манай холбооноос энэ талаар өмнө нь дуугүй байгаагүй. Бид 2017-10-31 ны өдөр АТГ-д хандсан. Шалгаж байсан гэсэн хариунаас өөр зүйл хэлэхгүй байна. Нийслэлийн прокурор, Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд ч хандсан. Тодорхой баримтуудаа гаргаж өгсөн ч хоёр жилийн хугацаанд юу ч шийдэгдсэнгүй. 

Оны өмнө

Б.Жигжиднямаа хэрхэн төмөр замын аюулгүй байдлыг хангая гэж санаа зовохоосоо илүү томилогдсон албан тушаалынхаа хугацаанд хэрхэн яаж ашиг мөнгө олохын төлөө л ажиллаж байна. Бид хууль хүчний байгууллагад хандсаар байгаад мухардалд орсон. Гэхдээ бид чимээгүй суухгүй. 

Улаанбаатар төмөр зам 16 000 ажилтантай Монгол улсын хамгийн том компани. Энэ том байгууллагыг удирдан зохион байгуулдаг Ерөнхий хороо гэж бий. Монголын талаас гурав, ОХУ талаас гурав. Гэтэл Монголын талаас удирддаг гурван хүний нэг нь ч төмөр замын салбарын мэргэжилтэй хүн биш. Жаргал зовлонг нь ч мэддэггүй гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.