СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Chanel”-ын домог Карл Лагерфельдын ганцаардмал амьдрал эцэслэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хувцас загварын ертөнцийг “Chanel”-гүйгээр төсөөлөх аргагүй бол “Chanel”-ыг Карл Лагерфельдгүйгээр хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Францын “Chanel” болон Италийн “Fendi” загварын ордонд амьдралын эцсийн мөчөө хүртэл ажиллаж байсан Карл Лагерфельд 85 насандаа таалал төгссөн байна. .

 

 

Лагерфельдийн эрүүл мэндийн байдал муудсан талаар ойрын үед загварынхны дунд цуу яриа гараад байсан юм. Хэд хэдэн томоохон арга хэмжээнд оролцоогүй нь цуу яриаг улам бататгаад байжээ. Өнгөрсөн сард Парисын загварын долоо хоногт Лагерфельд өөрийн биеэр ирж оролцоогүй.

Алдарт загвар зохион бүтээгчийн өвчний түүх, таалал төгссөн шалтгааныг олон нийтэд дэлгэлгүй үлдээжээ.

Загварын ертөнцөд уй гашуу тохиолдов

Түүний амьдралын алтан үе 1983 оноос “Chanel”-тай хамтарснаар эхэлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Лагерфельд урьд өмнө нь олон алдартай брэндтэй хамтран ажиллаж байсан ч хүмүүс түүнийг “Chanel”-ын загвар зохион бүтээгч гэдгээр илүү таньсан байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Элайн Вэртеймэр “Лагерфельд Chanel-ыг дэлхийд танигдахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гаргууд эрхэм. Түүний бүтээлч, энэрэнгүй үйл хэрэгт талархал илэрхийлье” гэжээ.

 

 

Бид түүнийг маш их санах болно

Тэрээр “Карл маш сайхан сэтгэлтэй, үнэт эрдэнэ мэт хүн байсан. Би түүнийг маш их санах болно” гэжээ.

 

 

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Лагерфельдын үнэнч хэрэглэгчдийн нэг. Тэргүүн хатагтай өөрийн Твиттер хуудсандаа эмгэнэл илэрхийлж, түүний гараар бүтсэн хувцаснуудыг өмссөн зургаа нийтэлжээ.

 

 

Мөн Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер, Британийн загвар зохион бүтээгч Викториа Бэкхем нар эмгэнэл илэрхийлсэн байна. Клаудиа Шиффер “Урлагийн ертөнцөд Вархол хаан мэт байсан шиг Лагерфельд загварын хаан байсан юм. Хар, цагаан өнгийг амилуулж чадсан цорын ганц хүн бол тэр” хэмээн хүндэтгэл үзүүлсэн байна. 

 

 

Карл Лагерфельд хувцас загвартай амьдралаа холбосон юм

Дэлхийн загварын өнгө төрхийг тодорхойлогчдын нэг, 20 дугаар зууны шилдэг уран бүтээлч байсан Карл Лагерфельдийн албан ёсны цахим хуудсанд 1938 онд төрсөн гэж бичсэн байдаг ч 1933 онд Герман улсын Хамбург хотод Отто Лагерфельдтын гэр бүлд төрсөн гэж үздэг.

 

 

Өсвөр насны хүү байхдаа Францын нийслэл Парист цагаачлан ирж загвар зохион бүтээгч Пьер Бальмены туслахаар ажилд орсон байна. 1960-аад оны үед “Fendi”, “Chloe” компаниудад ажиллаж “H&M” брэндийн нэг хэсэг болж байсан түүхтэй.

Амьдралынхаа туршид хэн нэгэнтэй гэр бүл болж, үр удмаа үлдээгээгүй бөгөөд 2013 онд бирман үүлдрийн Шупеть муур үрчилж авчээ. Амьд ахуйдаа хэрэв хуулиар зөвшөөрдөг бол би мууртайгаа гэрлэнэ гэж ярьсан байдаг юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.