Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Учир нь УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа суух нь ховордож, суухгүй байсан ч хариуцлага ч тооцдоггүй нөхцөл байдал үүсээд удаж буй. Мөн чуулган хуралдлаа ч хэлэлцэх асуудлаас өөр асуудал ярьдаг, чуулганы хуралдаан мэтгэлцээн бус хэрүүлийн шинжтэй болж өнгөрдөг зэрэг олон асуудал гардаг нь чуулганы дэгийн тухай хуультай холбоотой гэж УИХ-ын гишүүд үздэг юм.
Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын чуулганы хуралдаан парламентийн мэтгэлцээний зарчим руу орно гэж УИХ-ын дарга үзэн энэхүү санаачилгыг гаргасан байна.
Хэлэлцүүлгээр
-“УИХ-ын чуулганы хуралдааны шинэчлэлийн зарим асуудал”
-“УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”
-“УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлага” зэрэг илтгэлүүдийг хэлэлцэх юм.