™ watch di|
Нийгэм | 2019-02-20

Анагаахын сургууль төв байраа арилжааны зориулалтаар ашиглах болжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

. Тэгвэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас тус сүлжээг сонгон шалгаруулалтаар шалгаруулан гэрээ байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталгаажуулсан гэдэг тайлбарыг албаныхан өгч байна. “Circle K” сүлжээнийхэн засч янзлан салбараа оруулахаар зэхэж буй баруун хойд хэсэгт өмнө нь банкны АТМ байжээ.

Харин одоо өргөжүүлэн хүнсний дэлгүүр оруулах гэж байгаа нь энэ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууь 77 жилийн түүхтэй, тусгай мэргэжилтэн бэлтгэдэг улсад данстай боловсролын байгууллага. Тус сургууль нэг давхарт оюутны зоогийн газартай бөгөөд түүгээрээ бэлэн гоймон, бохь мэтийн хүнсээр үйлчлэхийг хориглосон байдаг аж. Гэвч дэлхий нийтээрээ татгалзах болсон түргэн хоол, голдуу бэлэн гоймонгоор үйлчилдэг, мөн архины зөвшөөрөлтэй тус сүлжээ дэлгүүрийг сургуулийн байранд байгууллагдах болсонд оюутнууд дургүйцэж буйгаа нуусангүй. Оюутнуудын төлөөлөлтэй уулзахад, цахим сүлжээнд сургалтын орчин, эсвэл оюутнуудыг боловсруулж, хөгжүүлэхэд зориулагдах ёстой сургуулийнхаа талбайг арилжааны зорилгоор ашиглагдах болсонд дургүйцэж буйгаа илэрхийлж байсан юм.

Эрүүл хооллолтын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын анагаах ухааны хамгийн том их сургуулийн байранд түргэн хоолны бизнес ийн цэцэглэжээ.

Ирээдүйд мэс заслын мундаг эмч болох зорилготой нэгэн оюутан нэрээ нууцлахыг хүсээд, “Одоо зургаан жил сурна. Хичээлийнхээ хажуугаар өөрийгөө хөгжүүлэх клубт гадуур явдаг. Манай ангийн зарим оюутан сургуулиас гадуур номын санд сууж хичээлээ давтдаг. Гэтэл сургуулийн байрнаас ийм том хэсгийг нь дэлгүүр, хоолны газрын зориулалтаар ашиглуулах гэж байгааг гайхаж байна” хэмээн ярьсан юм.

Харин энэ талаар АШУҮИСын Хангамж үйлчилгээний газрын менежер Б.Батбаатар дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Circle K” сүлжээ төрийн өөрийн өмчийн түрээслэгч сонгон шалгаруулалтаар сонгогдсон. Сургуулийн байрыг түрээслэх асуудлыг сургууль дан ганцаар шийдэхгүй. Эхлээд сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зарладаг. Ямар шалгуур үзүүлэлт байхыг зааж, өдөр тутмын сонинд зар тавьдаг. Түрээслэхээр материал ирүүлсэн аж ахуйн нэгж, хувь хүн, байгууллагыг түрээслэгч сонгон шалгаруулах комисс шалгаруулдаг. Шалгарсан материалыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хянаж, албан ёсоор баталгаажуулна. Өнгөрсөн сарын 2-­нд сургуулийн төв байрны нэг давхрын үүдний хэсэгт хүнс барааны түргэн үйлчилгээний дэлгүүр 100 ам.метр талбайд ажиллуулах зар өгсөн. “Сиркл Чэйн” ХХК ганцаараа материал ирүүлсэн. Үнэлгээний комисс ажилласан.

юм. Одоо хуваарийн дагуу түрээсээ төлөөд явна. Сургуулийн эко хотхон доторх жижиг түрээслэгчид хичээл амрахаар долоогоос наймдугаар сард түрээсээс чөлөөлөгддөг бол “Circle K” сүлжээ жилийн турш тасралтгүй ажиллахаар гэрээ хийсэн.

. Дотооддоо үйл ажиллагааг нь чанаржуулахад анхаарч байна. “Circle K” бол олон улсын чанартай сүлжээ. Тэд нийслэлийн Засаг даргын захирамжтай юм билээ. Захирамжийн гол санаа нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн дэвшилтэт худалдаа үйлчилгээг нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг Зүүн Хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд олон улсын сүлжээ дэлгүүрийн лиценз эзэмшигч “Сиркл Чэйн” ХХК­-д нийслэлийн нутаг дэвсгэрт 24 цагаар худалдаа, үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн гэсэн утгатай байсан. Холбогдох тусгай зөвшөөрөл, гэрээтэй компани.

Энэ компани орж ирснээр одоогийн түрээслэгчиддээ ч өрсөлдөх чадварыг бий болгож, олон улсад нийцсэн үйлчилгээ үзүүлнэ гэж бодож байна. Манайхаас холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарч, дотоод хяналт тавиад ажиллах бүрэн боломжтой. Бэлэн гоймон зэргийг хэрэглүүлэхгүй байлгах талаас нь анхаарч ажиллана” гэв. Тэгвэл түрээслэгч сонгон шалгаруулалтад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тухайн оролцогч, шалгуулагчид үнэлгээгээ зөв хийж үү, Сангийн яамнаас тогтоосон жишиг үнийн дагуу үнээ тогтоосон байна уу зэрэгт хяналт тавьж, баталгаажуулж, бүртгэлийн үүрэг биелүүлэхээр оролцдог аж.

. Мухлаг тус бүрт өөр өөр нэр төрлийн хоол, хүнс, амттан, аарц, ундаа, жүүс тэргүүтэн борлуулдаг аж. Энд мухлаг ажиллуулдаг худалдагч эмэгтэй “Өглөө бүр шинэхэн хоолыг гэрээтэй газруудаас авч борлуулдаг. Мухлаг тус бүрт өөр өөр хоол, хүнс худалдаалдаг учраас сонголт их. Харьцангуй хямд үнэтэй байдаг. Оюутны холбоо, сургуулийн хангамж үйлчилгээний газруудаас хяналт үргэлж хийдэг” гэв.

Ерөнхийдөө түргэн хоолны мухлагууд тус сургуулийн нэгдүгээр давхрыг эзэлчихсэн юм байна. Харин оюутнууд багш нар эрүүл хооллох талаар сайн зөвлөгөө өгдөг гэж хэлсэн. Гэтэл нөхцөл байдлыг нүдээрээ харсан хүнд “Сургууль нь наанаа зөв хооллохыг сургаж зөвлөөд, цаагуураа түргэн хоолны мухлагуудад зөвшөөрөл өгч, орлого олдог” гэх ойлголт шуудхан төрнө. Эрүүл хооллолтын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын анагаах ухааны хамгийн том их сургуулийн байранд түргэн хоолны бизнес ийн цэцэглэжээ.



© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.