Дэлхийн шилдэг тоглолт: Домогт The Cranberries хамтлагийн 1999 оны тоглолт
Дэлхийн шилдэг тоглолт: Домогт The Cranberries хамтлагийн 1999 оны тоглолт

 

Эрхэм үзэгч таны энэ үдшийн амралтанд зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралынхаа ээлжит дугаараар Ирландын Cranberries хамтлагийн Парис хотноо тоглосон "Bury the Hatchet" амьд тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

The Cranberries хамтлаг

The Cranberries хамтлаг

90-ээд оны үед дэлхийн хөгжмийн салбарт тод од болон гялалзаж байсан The Cranberries хамтлаг 1989 онд Ирланд улсын Лимерик хотноо байгуулагдаж байжээ. 

The Cranberries хамтлаг карьерийнхээ хугацаанд 8 студийн цомог бичүүлж дэлхий даяар 40 сая гаруй хувь борлуулж чадсан байдаг. Та бидний хамгийн сайн мэдэх "Zombie" дуу 90-ээд онд залуучуудыг байлдан дагуулж байсан тэдний супер хит дуу юм. 

Хамтлагийг гоцлол дуучин Долорис О Риорданаар дэлхийн нийт андахгүй мэддэг болсон билээ. Яг одоогоос жилийн өмнө нэгэн гунигт мэдээ түгсэн нь The Cranberries хамтлагийн гоцлол дуучин Долорис О Риордан 46 насандаа зуурдаар нас барсан явдал байлаа.

Хамтлаг энэ онд хамгийн сүүлчийн "In The End" цомгоо гаргасан ба уг цомог энэ оны 4 дүгээр сараас худалдаанд гарах юм байна. Мөн түүнчлэн The Cranberries хамтлаг тарж буйгаа албан ёсоор зарласан байна. Хамтлагийн гитарчин Ноел Хоган "The Cranberries хамтлагийг Долорисгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Иймд одоо бүх зүйл дууссан" хэмээн мэдэгдсэн байдаг. 

Одоо бүгдээрээ тэдний 1999 онд Парис хотноо тоглосон "Bury the Hatchet" амьд тоглолтыг бүрэн эхээр үзэж сонирхоцгооё. Энэхүү тоглолтод тэдний шилдгийн шилдэг 21 дуу дуулагддаг гайхамшигт тоглолт юм. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл