СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-19

Хамгийн ашигтай бөгөөд найдвартай хөрөнгө оруулалт юу вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хөрөнгө оруулалтыг өмчлөлийн, зээлийн, мөнгө түүнтэй адилтгах зүйлд хөрөнгө оруулах гэсэн үндсэн гурван бүлэгт хуваах бөгөөд өмчлөлийн хөрөнгө оруулалт нь хамгийн найдвартай, ашигтайд тооцогддог. Хөрөнгө оруулалтын олон төрлүүд байдаг ч аль нь илүү найдвартай бөгөөд ашигтай вэ?

1.     Хувьцааны хөрөнгө оруулалт

Хувьцаа нь ямар нэгэн компанийн тодорхой хувийг эзэмших баталгаа болдог. Компанийн хувьцааг худалдан авснаар тухайн компанийн хувь эзэмшигч болж үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй болдог ч танаас цаг зав, анхаарал халамж шаардана. Мөн таны ашгийн хүлээлт зах зээлийн үнэлэмжээр үнэлэгддэг. Ашгийн хэмжээ өндөр байж болох ч түүнийг дагасан өндөр эрсдэл байдаг.

 

2.     Бизнесийн хөрөнгө оруулалт

Мөнгөө ашиглан шинээр бизнес эхлэх нь хөрөнгө оруулалтын нэг төрөл юм. Энэ нь тухайн хүнээс их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг хамгийн хэцүү хөрөнгө оруулалтад тооцогддог ч өгөөж ихтэй. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж түүнийгээ хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг бизнест маш том боломж. Гэхдээ маш сайн тооцоо, төлөвлөгөөний үндсэн дээр хөдлөхгүй бол осолтой. Жил бүр олон зуун гарааны бизнесүүд төрөн гардаг ч 90 хувь нь 3 жилийн дотор дампуурлаа зарладаг гэсэн судалгаа байдаг. Иймээс эрсдлийг сайн тооцоолох нь чухал юм.  

 

3.     Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 

Байшин, орон сууц, газар худалдан авч, түрээслэх нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Энэ нь нэг талаараа хэрэгцээг хангаж нөгөө талаараа ашиг өгч байдаг. Хамгийн чухал нь ирээдүйд үнэ цэн нь өсөх үл хөдлөхөд хөрөнгө оруулах. Хэрэв та сонголтыг зөв хийж чадвал хамгийн найдвартай ашигтай хөрөнгө оруулалт байж чадна. Учир нь дэлхий нийтэд үл хөдлөхийн үнэ жил ирэх тусам өсдөг нь судалгаагаар нотлогдсон бөгөөд энэ нь төвлөрөл ихтэй том хотуудад ихэвчлэн тохиолддог байна. Манайх шиг газар нутаг том, хүн ам тархан суурьшсан улсад газрын үнэ богино хугацаанд өндөр өгөөж төдийлөн өгөхгүй байх магадлалтай. Харин Улаанбаатар хотод газрын үнэ жил ирэх бүр өсөх төлөвтэй ч хүн амын нягтрал, агаар хөрсний бохирдол их, мөн эзэнгүй газар бараг байхгүй болсон учир газарт хөрөнгө оруулах боломж хомс. Харин хотын үнэ цэнтэй бүсэд баригдсан, чанартай орон сууцанд хөрөнгө оруулах нь хамгийн найдвартай хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болох юм.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.