Хосын харилцаагаа удаан хадгалах зарим тохиолдолд хүндрэлтэй санагддаг байж магадгүй. Нэн ялангуяа хамтдаа унтахад ойр ойрхон сэрэх, хөрвөхөд нь төвөгшөөх, хурхирах, таагүй үнэр гаргах зэргээр тухгүй амрах мэдрэмж төрөхөөс зайлсхийсэн хосууд тусдаа унтахыг илүүд үзэх болжээ.
Гэхдээ та түр азнаарай. Тусдаа унтах нь хосын харилцааны хувьд хамгийн эцсийн шат байдаг учраас хамтдаа унтаж байхыг судлаачид зөвлөж байна.
Америкт хосуудын 82 хувь нэг орон дээр унтдаг бол Японд 63 хувь нь л нэг оронд хамт унтахыг зөвшөөрдөг аж. Магадгүй эдийн засгаа хэмнэхийн тулд тансаг буйдан, хоёр унталгын өрөөнөөс татгалзаж нэг өрөөг хувааж хэрэглэх тохиолдол бий. Энэ нь харин эсрэгээрээ хосуудын харилцааг дэмждэг байна.
Биеэрээ ойр байж, харилцан нэгнээ мэдэрч байх нь сэтгэлийн дотно байдлыг илтгэдэг гэжээ. Хосуудыг ая тухтай амраахын тулд Ford автомашин үйлдвэрлэгч компани биеийн хөдөлгөөнийг мэдэрч хөдөлдөг ор бүтээсэн байна.
Хэрэв та хостой бол харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хоёр биенээсээ төвөгшөөлгүй хамтдаа унтаж байгаарай.
Эх сурвалж: www.qz.com