СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэл улс Колумб руу хүнсний тусламж илгээнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Венесуэл улсад инфляцийн түвшин огцом нэмэгдсэнээр эдийн засгийн байдал хүндэрч, мөнгөн тэмдэгт үнэгүйдсэнээр хүнс, эм бэлдмэлийн хомсдолд орсон гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлсээр ирсэн. Колумбын хилээр дамжиж олон улсын хүнс тэжээлийн тусламж хүргэхээр болсон ч замуудад хаалт тавьж тусламжийн цувааг оруулахаас татгалзсан юм.

. Энэ тухай Венесуэлийн Холбоо харилцааны сайд Хорхе Родригез мэдээлсэн байна.

Түүний мэдэгдсэнээр 20,000 хайрцагтай хүнс тэжээлийн тусламжийг Колумбын хилийн хот Кукута руу илгээх юм. .

 

 

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо өөрийгөө түр хугацаанд үүрэг гүйцэтгэх Ерөнхийлөгчөөр нэрлэж олон улсын холбоо байгууллагуудаас хүнс тэжээлийн тусламж хүссэн. .

Иргэдийн дунд “Мадурогийн хоолны дэглэм” гэсэн нэр томъёо бий болсны учир нь оршин суугчид дунджаар 11 кг турсан гэх судалгаанаас үүдэлтэй юм. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар АНУ Венесуэлд 9,8 сая ам.долларын хүнсний тусламж үзүүлжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.