Оны эхний найман сард шатахууны үнийг таван удаа өсгөлөө. Хамгийн сүүлийн шахаанд орсон Засгийн газар төрийн байгуулагынхны зарим хэсгийн цалинг нэмэх шийдвэр гаргасын далимдуулж бинзен, дизель түлшний үнийг 20-30 төгрөгөөр нэмчихсэн. Бас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай шийдвэр ч шалтаг байсан байх. Тэгээд шатахууны үнийг өсгөснөөр өргөн хэрэглээний барааны үнэ, тээврийн тариф дагаад өсдөг. Тэгж ч байна.
Гэтэл болдог юм болдгоороо болж буй мэт үзэх болж. Даангүй төр засгийнхан. Нүүрлээд ирсэн хурц асуудлыг хоёр гараа өргөөд бууж өгөх шиг. Харахгүй юу. Засгийн газрын гол Шадар сайд нь орон нутгаар ажиллаж байхдаа шатахууны үнийн өсөлтийг яах вэ? Зогсоох арга байна уу гэсэн асуултанд тодорхой хариултгүйгээр “сав байдаг л юм бол нөөцлөөд ав” гэсэн арга ядсан хариулт өгч байгааг сонссон. Бас иргэдийнхээ эрх ашгийн төлөө туушдаа зогсох үүрэгтэй Шудрага өрсөлдөөн хэрэг эрхлэгчдийн төлөө газрын эрх мэдэлтэн ярихдаа арайтай л үнэ нэмэх нь зөв гэж хэлсэнгүй. Шатахуун Импортлогчыг үгсэн хуйвалдаж үнэ нэмж байгаа гэж хэлэх үндэслэл муу байна гэж байх юм. Ёс бусын асуудалтай эвлэрсэн мэт ааш энэ болов уу. За тэгээд зарим иргэдийн асуултанд шаагдахдаа дэлхийгээс шалтаг ирж Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалсан мэт ойлгомжгүй тайлбар хэлэх.
Уг нь 1916 оноос хойш дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ тийм ч их хөдлөөгүй гэдэг. Гэтэл Монголд сав л хийвэл шатахууны үнэ нэмэгдээд байдаг нь хачин. Хачин нь юундаа байнав гэвэл шатахуун импортлогчдоо дэндүү эрхлүүлсэн. Төр, засаг барьж байгаа улстөрийн хүчнүүд нь тэдэнтэйгээ халаас сав нэг учир юм “нөгөөтэйгүүр холбогдох албан тушаалтнуудын үгнээс харахад ирэх 11 дүгээр сараас шатахууны үнэ бүр өсөх магадлал харагдаж байгаа биз. Та нарын зөгнөж хэлснээр үнийг чинээнд нь тултал нэмээд өгнө дөө гэж хөх инээд нь хүрч байгаа байх. Хэлж чадахаа байсан нь ийм юм. Шатахуун импортлох эрхийг өглөө, оруулж ирэх бүтээгдэхүүнийх нь гаалийн татварыг тэглэлээ. Өөр яах юм. Саяхан Д. Сумъяабазар сайд нэг ярилцлагадаа,
-Дэлхийн зах зээлд нефть бүтээгдхүүний үнэ хэлбэлзэж байна. Иймээс Засгийн газрын зүгээс асуудлыг нухацтай ярилцаж байж татварын зохицуулалтыг хийхээр болж байна гэсэн бөөрөнхий үг хэлсэн бий. Нөгөөтэйгүүр холбогдох албан тушаалтнуудын үгнээс харахад ирэх 11 дүгээр сараас шатахууны үнэ бүр өсөх магадлал харагдаж байгаа гэж байх юм. Энэ нь шатахуун импортлогчдын санаанд сүрхий нийцэж байгаа биз. Та нарын зөгнөж хэлснээр үнийг чинээнд нь тултал нэмээд өгнө дөө гэж хөх инээд нь хүрч байгаа байх. Үнийн хөөрөгдлийг зогсоох сааруулах арга хэмжээ авахын оронд шатахуун импортлогчдод таалагдахгүй байна гэсэн үг. Ер нь тийм шүү дээ. Өнгөрсөн оны сүүлчээр л үйлдвэр барих тухай яригдсанаас эхлээд шатахууны үнэ маш хурдацтай өссөн. Үнэндээ Алтан ширээд барих үйлдвэрийн ажил битгий биелээсэй гэж боддог байх шатахуун импортлогчид, Тэдэнд бууж өгдөг ч төр хүчгүйх.
Д.Бичээчхүү