СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-19

ШУУД: С.Мөнхчулуун: Намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаагүй гэж намаас түдгэлзүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ШУУД: МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг Намын шинэчилсэн дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээлсэн.

Тэгвэл С.Мөнхчулуун энэхүү шийдвэртэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, 

.

Шударга бус, ялгаварлан гадуурхсан гэдгийн ганцхан жишээг дурдахад надтай өрсөлдөж цөөнхийн санал авсан НИТХ-ын дарга С.Амарсайхан жил гаруйхны өмнө Намын бодлогыг сөрж заалнаас дэвшин НИТХ-ын дарга болж байлаа. 
Гэтэл С.Амарсайхан жилийн дараа намын бодлогоор НЗД-д нэр дэвшин орж ирдэг, харин миний адил жирийн гишүүд бол намаас хөөгддөг байж болохгүй.

. Тэгэхээр энэ бол ялгаварлан гаруурхсан, байж болохгүй зүйл гэж харж байгаа. Намын удирдах зөвлөлд өргөдөл гаргана. Хотын даргад заалнаас нэр дэвшихдээ намын бодлогоор дэвшээгүй. Тийм учраас ИТХ-д дахин нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн байр суурьтай байгаа.

Намайг 60 тэрбумын хэрэгтэй холбон хөөж байгаа бол өмнө нь шалгахгүй яасан юм бэ. Миний хувьд нийслэлийн Засаг даргад дахин өрсөлдөнө. Нийслэлийн иргэдийн 57 хувийн төлөөлөгчид намайг сонгосон тул өрсөлдөнө.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.