Номхон далайн Фижи арлын улс регби спортын төрлөөр өндөр амжилт үзүүлэх болсон. Нэн ялангуяа долоон хүнтэй регби спортоор Олимпийн алтан медалийн эзэд болоод амжсан билээ. 2016 оны Рио де Жанейрогийн Олимпийн наадамд анх удаа долоон гишүүнтэй багийн регби спортын төрлийг оруулж, анхны алтан медалийг Фижигийн тамирчид авсан юм. Тус улсын банкнаас спортын өндөр амжилт гаргасан тамирчдаа хүндлэн долоон долларын 2 сая ширхэг мөнгөн дэвсгэртийг 2017 онд худалдаанд гаргажээ. Та Фижигээс өөр хаанаас ч долоон долларын мөнгөн дэвсгэрт олохгүй гэдэгтэй санал нэг байна. Регби спортод нэг баг 15 хүнтэй тоглодог ч ойрын жилүүдэд долоон гишүүнтэй багийн тоглолт хөгжих болсон. Дэлхийд цор ганц долоон Фижи долларын мөнгөн дэвсгэртийн нэг талд Олимпийн алтан медал авсан багийнхан, нөгөө талд нь багийн ахлагч дасгалжуулагчийн хамт байдаг байна. Тусгай мөнгөн дэвсгэрт цуглуулагчдын гарт олзлогдож интернэт худалдаагаар хоёр дахин илүү үнээр зарагдаад эхэлжээ. Энэ мэтчилэн спортод хайртай улс орнууд үндэсний мөнгөн дэвсгэрт дээрээ түүхэн амжилт, алдартай тамирчдаа мөнхөлж байсан жишээнээс дурдвал Умард Ирландын баг хөлбөмбөгийн домогт тамирчин Жорж Бестэд зориулан 5 фунтын мөнгөн тэмдэгт дээр зургийг нь гаргажээ. ОХУ-ын банк хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж 100 рублийн тусгай мөнгөн дэвсгэрт худалдаалсан бол Өмнөд Солонгос улс Пёнчаний өвлийн Олимпийн наадмыг угтаж 2000 воны мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэсэн байна.
Эх сурвалж: /www.bbc.com/