СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үнсэлцэж буй усан цэрэг 95 насандаа таалал төгсжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хоёрдугаар дайн дууссан баярт мэдээг сонсоод сувилагч бүсгүйг үнсэж буй Америк усан цэргийн зураг дэлхийд алдартай.

Жорж Мендонса дэлхийн хоёрдугаар дайн Японы ялагдлаар өндөрлөсөн тухай мэдээг сонсож баярлахдаа шархадсан цэргүүдэд хамгийн их тусалдаг сувилагч бүсгүйг барьж авч үнссэн түүхтэй.

 

 

Усан цэрэг зураг авахуулах үедээ 22 настай цэл залуугаараа байсан бөгөөд 1960-аад он хүртэл ингэж зураг авахуулснаа огт хараагүй байсан гэж гэр бүлийнхэндээ ярьжээ.

 

 

Альфред Айзенштадт дайн дуусах үед иргэд хэрхэн баярлан хүлээж авч буйг гэрэл зургийн хальсанд буулган “Life” сэтгүүлд дөрвөн зураг өгсөн байдгийн нэг нь энэ ажээ

Усан цэрэгт үнсүүлж буй эмэгтэй Грета Зиммер Фрийдмэн болохыг олон жилийн дараа мэдсэн.

Фрийдмэн хатагтай дайны үед шүдний эмчийн туслахаар ажиллаж, зурган дээр 21 настай бүсгүй байжээ. Тэрээр 2016 онд 92 насандаа таалал төгссөн юм.

.

Зургийг анх “Үнсэлцэж буй усан цэрэг” гэж нэрлэдэг байсан ч хожим “Үнсэлт” нэрээрээ илүү алдаршсан юм.

 

 

.

Шүүмжлэгчдийн зүгээс танихгүй эрэгтэй хүч хэрэглэсэн бэлгийн хүчирхийллийн шинж чанартай зураг олон нийтэд тараасан хэмээн шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.