Архангай аймгийн Өлзийт сумын нутагт 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 13.23 цагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Өлзийт сумаас зүүн урд зүгт, Ямаат багийн нутаг дэвсгэрт болсон хэсэг нь нь хүн малгүй эзгүй хээр газар бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.
Тэгвэл өчигдөр буюу 2019-02-18 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдөлсөн тухайн бүс нутаг ерөнхийдөө эзгүй хээр тал, тус газарт гурван өрх айл нутагладаг боловч иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй байна.
Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-ний өдрийн 08 цаг 07 минут 31 секундэд сумаас зүүн зүгт 6 км-ийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.