Чингэлтэй дүүргийн 11 хороонд “Нарлаг дэнж” худалдааны төв шинээр баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна. Тус орчин үеийн шийдэлтэй цогцолборт хүнс, барааны бүх тасаг нэг дор төвлөрч, урсдаг шат, автомашины нэгдсэн зогсоол, найдвартай харуул хамгаалалт, камержуулалтыг цогцоор шийджээ.
Улаанбаатарчуудын өмнө тулгамддаг нэг асуудал нь зогсоол байдаг. Энэ талаар тус худалдааны төвийн удирдлагууд “Ойрын үед зогсоолоо нэмж өргөтгөнө” гэж мэдэгдсэн байна.
Тухайлбал, В1 давхарт мах шулах цэг, мах машиндах цэгийг төвлөрүүлж, махны хөргүүр, гүн хөргүүр буюу энгийн хөргүүрийг байршуулжээ. Хэрэглэгчид мах, махан бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан, цэвэр орчноос худалдан авах боломжтой.
Нэгдүгээр давхарт нарийн ногоо, хиам, өндөг, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны шинжилгээний лаборатори,
хоёрдугаар давхарт архи, ус, ундаа, тамхины бөөн, чихэр, нарийн боов, торт, итали зайрмаг, “ТЭСО” ХХК, “Шар доктор”, эмийн бөөний төв, иргэдийн даралт үзэх, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх гэх мэт эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх цэгийг байгуулжээ.
Гуравдугаар давхарт эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, хүүхдийн хувцас, хүүхдийн тоглоом, шашины эдлэл, гэр ахуй, гоо сайхан, цахилгаан бараа, цагаан хэрэглэлийн лангуунууд байршина.
Дөрөвдүгээр давхарт иргэдэд үйлчлэх зоогийн газар, үсчин, гоо сайханы салон, хувцас захиалга засвар, хими цэвэрлэгээ, Хадгаламж зээлийн хоршоо, мөн бэлэн хувцасны тасаг байгаа аж.
Тус төв нь “Хүчит шонхор” захын өөдөөс харсан байршилтай, энэ баасан гаригт нээлтээ хийнэ.