СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Монгол оронд хавар, намрын улирал, заримдаа хуурайшилт ихтэй зуны улиралд ой, хээрийн түймэр гарах тохиолдол нэмэгддэг. Гарч буй түймрийн 80 гаруй хувь нь хавар, намар гардаг байна.

Өнгөрсөн оны дүн мэдээгээр 13 аймгийн 38 суманд 77 удаагийн ой хээрийн түймэр гарч 16639 га ой, 55200 га хээр, нийт 718 мянган га талбай түймэрт өртсөн байдаг.

Тиймээс хаврын улирал эрхэлж буй энэ үед БОАЖЯ-аас “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай зөвлөмж”-ийг  аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлжээ.

Зөвлөмжийг ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий  сум, дүүргүүдэд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг орон нутагт эрчимтэй, шуурхай  зохион байгуулахыг анхааруулсан байна.

Өнгөрч буй өвөл ихэнх нутгаар хур тундас багатай байсан учир хавар хуурайшилт ихтэй байх магадлалтай учир иргэд, олон нийт ч мөн аялал, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж түймрийн эрсдлээс сэрэмжлэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.