Дэлхийн бөмбөрцгийн 1/3-ийг ус эзэлдэг. Хуурай газар бий болохоос өмнө бүхэлдээ далай тэнгис ноёлж байсан тухай ярьдаг. Колумб улсын хүн ам шигүү суурьшсан арлуудын нэг бол Санта Круз. Гэвч уг арал алга болоход тун ойртжээ. Сүрлэг хөх далайн дунд орших арал усанд автаж эхэлсэн байна. Арлын талаар товчхон танилцуулахад Колумб улсын Морроскилло булан дахь Сан Бернардогийн арлууд дунд оршдог. Анх энэ арал дээр нэгэн загасчин ирж хоноглоод үлдэхээр шийдсэн байна. Учир нь үзэсгэлэнт далайн эргээс гадна шумуул огт байхгүй байжээ. Орчин цагт Санта Круз арал дээр жуулчид хоноглохоос илүү ойр хавийн тансаг зочид буудлуудад байрлаж завиар аялан ирж олон цагийн турш аралтай танилцдаг болсон байна. Эртний уран зохиолд арлын тухай бичихдээ мөрөөдөлд гардаг шиг ариун газар, үеэс үед дамжсан өнгөлөг байшингуудтай гэжээ. Арал дээр ямар ч цагдаа байдаггүй, гэмт хэрэг гардаггүй учраас ариун хэмээжээ. Хэдий үзэсгэлэнтэй ч хөлбөмбөгийн хоёр талбай нийлүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээтэй бяцхан арал дээр 1,200 хүн амьдардаг хэмээн бичжээ. Нутгийн оршин суугчид бодит байдал дээр 900 орчим хүн байнгын оршин суудаг гэж ярьсан байна. Арлын нутаг дэвгсэрт 115 байшин байдаг. Өндөр настнууд шар айраг залгилж, залуу ээжүүд мухлаг ажиллуулж буй дүр зураг нийтлэг харагдана. Хэрэв та Колумб улсад аялж Санта Круз арлыг үзэхийг хүсвэл ердөө нэг доллар буюу 3,000 песо төлөхөд хангалттай юм байна. Далайн усны түвшин дээшилсээр арал усанд автах аюулд өртөж байгаад оршин суугчид нь зовних болжээ.
Эх сурвалж: /www.bbc.com/