СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэльчүүд 11 кг туржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамуу

Венесуэлийн нөхцөл байдал өдөр ирэх тусам дордож, хүмүүс нь хоол хүнс болоод цэвэр усны дутагдалд ороод байгаа. Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний тэргүүлсэн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагч бүрийг гэмт хэрэгтэн хэмээн үзэх болсноос гудамжинд гарч жагсах хүн ч байхгүй болжээ. .

Хоёр жилийн өмнө Венесуэлийн иргэдийн дөрөвний гурав нь дунджаар есөн кг жин хаясан тухай судалгаа гарч байсан юм. Тэгвэл ердөө хоёр хүрэхгүй жилийн дотор энэ тоо хоёр оронтой тоонд хүрчээ. Энэ үзэгдлийг олон улсад “Maduro Diet” хэмээн нэрийдэх болоод байгаа. Одоогийн байдлаар 10 өрх тутмын ес нь өдрийн хоолоо бүрэн гүйцэд хангаж чадахгүй байгаа ажээ. Мөн 10 сая хүн өдрийн хоолноосоо татгалзаж, үр хүүхдэдээ хэмнэсэн хоол хүнсээ зориулдаг болсон гэнэ. Нөхцөл байдал дордох тусам Модураг дэмжигчдийн тоо хурдацтайгаар буурч, сөрөг хүчнийг дэмжигчдийн тоо нэмэгдэх болжээ.

Аура Сармиенто гэх Каракас хотын ойролцоох Гуаратод амьдардаг залуу хямралаас өмнө дундаж ангийн төлөөлөгчид тооцогдон, орон сууц, автомашинтай нэгэн явсан бол өнөөдөр зөвхөн идэх хоолны төлөө явж байгаагаа ярив. Түүний мөрөөдөл турж жижгэрсэн биетэй нь хамт алга болж байгааг тэрбээр өгүүлжээ. Аура “Мэргэжлийн зорилго, ажил хөдөлмөрийн тухай биш, зөвхөн юу идэх тухай бодож амьдрах нь эмгэнэлтэй байна. Би өмнө нь өлсгөлөн, талханд дугаарлах хүмүүсийг хараад хэзээ ч өөрийгөө тийм болно гэж төсөөлж байгаагүй. Мөн маргааш юу идэх вэ гэж шөнөжин бодож хононо гэж төсөөлсөнгүй” хэмээн ярьжээ. 170 см өндөртэй Аура биеийн жингийнхээ дөрөвний нэгийг алдаж, 50 кг жинтэй болсон гэнэ. Эмнэлэгт үзүүлэхэд нь эмч түүнийг стресс, өлсгөлөнгөөс үүдэлтэй зүрхний өвчтэй болсныг дуулгажээ. Одоо тэр өглөө болгон 05.00 цагт босч, хүнсэнд дугаарлан зогсдог ч заримдаа хоосон харих нь бий. Тэрбээр эцэстээ Засгийн газраас сард нэг удаа олгодог нэг ам.долларын багц хүнсийг авахаар бүртгүүлсэн байна. Хүнснээс гадна тулгамдаж буй асуудлын нэг нь цэвэр ус. Гуаратод цэвэр усны хомсдол үүссэний улмаас бараг 500 орчим хүн ганц цоргон дээр дугаарлан зогсч, багахан ус авдаг талаар Аура мөн ярьжээ.

Одоогийн байдлаар . Харин нэг гурил 2600 боливор, цагаан будаа 2900 боливор, төмс 6000 боливорын үнэтэй байна. Зөвхөн нэг кг будаа, төмс, гурил худалдаж авахад бүтэн сарынх нь цалин хүрэлцэж байгаа юм. Венесуэлийн амьдрал ийм байгаа ч . Газрын тосны үнэ 2014 оноос эхлэн унаж эхэлснээр гадаад валютын хомсдолд орсон Венесуэлийн эрх баригчид мөнгөө хүнсний импортод бус, Засгийн газрын өрийг дарахад зарцуулж эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн. Одоо Венесуэлийн хүнсний хангамжийн 70 хувь нь импортоор нийлүүлэгддэг. Эдийн засгийн шинжээчид үүнийг “Засгийн газар нь өрийн дансаа тэглэхийн тулд иргэдээ хоосон хонуулах замыг сонгосон” гэж дүгнэж байна.. Венесуэлийн эрх баригчид 2015 оноос хойш инфляцийн мэдээллийг гаргахаа больсон ч сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 7000 хувьтай байгаа гэж мэдээлсэн. Харин Олон улсын валютын сан энэ тоо удахгүй 13000 болно гэж анхааруулаад байгаа юм. 1980-аад оны сүүлээс гэж бодож үзвэл 30 хүрэхгүй жилийн дотор Латин Америкийн диваажин байсан улс өдгөө хүн төрөлхтний хамгийн хөндүүр, халуун цэг болоод байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.