Өчигдөр буюу 2-р сарын 19-ний 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцид 110 кВ-н агаарын шугам тасарч Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болоод байсан юм.
Булган-Мөрөнгийн агаарын шугамд хоёр талаас нь үзлэг шалгалт хийхэд агаарын шугам газардлагын хамгаалалтаар тасарсан байжээ.
Ингээд Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем /АУЭХС/-ээс Есөнбулаг таван дизель, “Тайшир” УЦС хоёр турбингенератор ажиллуулж Улиастай дэд станцыг тэжээх арга хэмжээг цаг алдалгүй авсан байна. Мөн Мөрөн хотод дизель явуулж Дулааны сүлжээний I контурыг эргүүлжээ.
Эх сурвалж: ЭХЯ