СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-19

Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх эрхийг энэ сард олгоно

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

БНСУ-ын Засгийн газар Инчеон болон Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэх эрхийг агаарын тээврийн “Asiana” тэргүүтэй аль нэг компанид олгохоор төлөвлөж буйтай холбогдуулан “Korean Air” компани энэ чиглэлд монопол байдлаа алдахаар байгаа талаар http://www. koreatimes.co.kr сайтад нийтэлжээ. Тус сайтад нийтэлснээр аж. 

“Кoreatimes” “Хоёр орны агаарын тээврийн үйлчилгээг тус бүр нэг компани хангах тухай 1991 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу дээрх чиглэлд байдгийн зэрэгцээ суудлын тоо хүрэлцээгүй байдаг гэх шүүмжлэл газар авах болсон юм” хэмээжээ.

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, “MIAT” болон “Korean Air” компани нь өнгөрсөн сард хэлэлцээрээ шинэчилсэн хэдий ч таагүй нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. . Тус яамны төлөөлөгч “Энэхүү шийдвэр нь Инчеон-Улаанбаатарын чиглэлийн гол оператор болох “Korean Air” компанийн статуст нөлөөлөхгүй бөгөөд агаарын тээврийн өөр нэгэн компанид нислэг үйлдэх эрхийг олгох боловч “Korean Air” компани нислэгүүдээ хэвийн үргэлжлүүлнэ” гэж мэдээлжээ.

“Korean Air” компанийн үйлдэж буй нислэгийн суудлын тоо хязгаарлагдмал байдгийн улмаас тийзийн үнэ баярын үеэр нэг сая вон /890 ам.доллар/ давдаг нь нислэгийн хугацаа нь дөрвөн цаг үргэлжилдэг бусад хотын нислэгийн тийзийн үнээс хоёр дахин өндөр үнэ юм. “Нислэгийн тоо нэмэгдсэнээр тийзийн үнэ хямдарч, илүү олон жуулчин аялах боломжийг нээнэ” гэж салбарын төлөөлөгчид үзэж байна. аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.