СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Лхагважав: Манай эдийн засаг 2021 онд 2 дахин тэлнэ. Энэ үед татварын багц хуулийг ашиглах ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

2016 онд Татварын багц хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч түүнээс хойш улс төрийн нөхцөл, шалтгааны улмаас уг хуулийн төслийг хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл өнөөдөр Татварын багц хуулийн хэлэлцүүлэг боллоо.

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах юм. 

Тухайлбал, Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгодог болох зохицуулалт ч оруулжээ.

Энэхүү татварын багц хуулийн асуудлаар МҮХАҮТ-ын дарга, Эдийн засагч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.

Б.Лхагважав:

2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарснаар 17 мянган компани 36 их наяд төгрөг буюу 17 тэрбум доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ ил болсон.

Түүнийг нь ч төр бүх талаар дэмждэг болно.2016 онд 1700 касс л НӨАТ бичиж байсан бол одоо 100 мянга болж өссөн. Одоо өргөтгөл 150 мянган цэг дээр хийсэн.

Харин Татварын багц хуулийг батлахгүй гурван жил дамналаа. Одоо яаралтай батлах шаардлагатай. Манай эдийн засаг 10 тэрбум биш. Зөвхөн НӨАТ-ын 402 сая тасалбарын ард 60 гаруй их наяд төгрөг  тэмдэглэгдсэн. Үүнийгээ зөвөөр бүртгэж чадвал зөв макро эдийн засгийн бодлого гарна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.