УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд шаардлага хүргүүлжээ. Энэ нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай юм. Тэрээр албан шаардлагаа нэр бүхий 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа УИХ-д хүргүүлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Харамсалтай нь Байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах чиг үүргээ хангалтай биелүүлж чадахгүй байгаа учраас хуралдаан хойшилсон болно. Тиймээс Байнгын хорооны хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж байна гэжээ.