СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-18

Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-аас хөөсөн үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өнөөдөр МАН-ын Хяналтын хорооо хуралдаж 60 тэрбумын схем боловсруулсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн, хотын даргад горилогч С.Мөнхчулуун нарыг намаасаа хассан гэх мэдээлэл гарч эхэллээ.

Энэ талаар тодруулахаар МАН-ын намын Хяналтын хороон дарга Х.Болдмандал руу утас цохисон ч “би албан бусаар Хяналтын хороон даргаас чөлөөлөгдсөн учир мэдээлэл багатай байна” гэсэн хариулт өглөө. Гэхдээ гэсэн  юм.

Харин өнгөрсөн онд болсон МАН-ын 3-р бага хурлын үеэр томилогдсон гэгдэх Хяналтын хороон дарга Д.Батбаатараас тодруулахаар залгасан ч утсаа авсангүй.

Ямартай ч МАН-ын Хяналтын хороо хуралдсан нь үнэн бөгөөд дээрх хоёр гишүүнээ намын гишүүнээс хассан эсэх нь албан ёсоор нотлогдоогүй байна.

МАН-ын 3-р бага хурлаараа намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан бөгөөд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр шууд намын гишүүнчлэлээс хасдаг болсон юм. Ингэснээр намын удирдлагатай зөрчилдсөн, удирдлагын шийдвэрийг дагаагүй нэгнийг намаасаа шууд хөөх боломжтой болсон байдаг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.