Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман энэ долоо хоногт Азийн орнуудаар төрийн хэмжээний айлчлал хийж байна.
Түүний айлчлалын эхний зогсоол Пакистаны нийслэл Исламабад байсан юм.
Саудын хунтайж Пакистаны төлбөрийн балансыг хадгалахад туслахаар 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа амлаж эрчим хүч, нефт хими, газрын тосны үйлдвэрлэлийн салбарын харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурсан.
Энэ удаагийн айлчлалын өөр нэг анхаарал татсан зүйл бол Саубын Араб улсад хоригдож байгаа Пакистаны 2,100 хоригдлыг суллана гэсэн амлалт байлаа.
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Саудын Араб дахь хоригдлуудаа суллах хүсэлтийг хунтайжид тавьжээ.
Пакистаны иргэд гадны өндөр хөгжилтэй орнуудад цагаачлан хөдөлмөр эрхлэх нь нийтлэг үзэгдэл.
Эдгээр хөдөлмөр эрхлэгчид хэрэгт холбогдож баривчлагдах нь Засгийн газрын өмнө тулгамдсан томоохон саад бэрхшээлүүдийн нэг юм.
Эх сурвалж: www.reuters.com