Саудын Араб улс Пакистанд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон нь хүнд байдалд орсон эдийн засгийг сэргээхэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.
Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман Азийн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Пакистанд хөл тавьжээ.
Саудын хунтайжийн амласан хөрөнгө оруулалтын найман тэрбум ам.долларыг Пакистаны боомтын хот Гвадарт газрын тос боловсруулах үйлдвэр барихад зориулах юм.
Эрчим хүч, уул уурхай, нефт химийн салбаруудад хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зуржээ.
Пакистан улсын төв банкны гадаад нөөц ердөө найман тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд төлбөрийн баланс алдагдаад байгаа юм.
Тус улсын Ерөнхий сайд Имран Хан эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд нөхөрсөг харилцаатай бусад улс орнуудаас тусламж хүсч байна.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы Азид хийж буй айлчлалын эхний зогсоол Пакистан байсан бол мягмар гарагт Энэтхэгт, пүрэв баасан гарагуудад Хятадад айлчилна.
Эх сурвалж: www.bbc.com