СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-18

Хотын даргад С.Мөнхчулуун дахин ялбал У.Хүрэлсүх батламжлахаас өөр сонголтгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар гаруйн өмнө болсон НИТХ-аас хотын даргад сонгогдоод байсан С.Мөнхчулууныг хотын даргад батламжлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

Ерөнхий сайд нэгэнт хотын даргыг батламжлахаас татгалзсан учир одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм.

Үүний сацуу одоогийн хотын дөрвөн орлогчийн нэг Д.Энхтөрийн нэр яригдаж эхэлжээ. Одоо Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хариуцсан орлогийн ажилтай тэрээр 2008 оноос нийслэлийн МАН-ын хорооны дэд ажиллаж байгаа аж.

Ингээд хотын даргын сунгаа дахин явагдаж, шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд ажлын тав хоногт багтаан батламжлах хуулийн заалттай.   Харин хотын даргын дахин сунгааг 15 хоногт багтаан зарлах хуулийн зохицуулалт бий бөгөөд НИТХ -ын дарга хэзээ зарлах нь одоогоор тодорхой болооогүй байна. Юутай ч  хоёр сар гаруй хотын даргагүй “амьдарч” буй Улаанбаатар тун удахгүй хотын даргатай болж, биднийг удирдах эрхэм тун удахгүй тодрох биз ээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.