Улсын драмын эрдмийн театраас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлажээ. Тус уралдааныг зарлах болсон зорилго нь Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах зорилготой аж.
Мөн уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхэд орших юм байна.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:
1. Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/
2. Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.
3. Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,
үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/
4. Зохиолыг 5 хувь ирүүлнэ.
Уралдааны шагналын сан:
1 дүгээр байр – 10,000,000 төгрөг
2 дугаар байр – 8,000,000 төгрөг
3 дугаар байр – 5,000,000 төгрөг
Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэнэ. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан зохиогчид олгоно.
Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно.
Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 17 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
Уралдааны талаарх мэдээллийг 9919-5318, /Н.Ганхуяг/ 8811-0707 /Б.Отгонбат/дугаарын утасаар лавлана уу.