СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн британи аялгатай болсон уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкт төрсөн Холливудын жүжигчин байсан Мегэн Мэркл урлагийн замнал, супер одын амьдралаас татгалзаж Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хааны гэр бүлд шинээр орж ирсэн билээ. Одоо бие давхар Сассексын гүнгийн авхай Меган өнгөрсөн оны тавдугаар сард хунтайж Харритай гэр бүл болсноор дээдсийн зиндаанд хөл тавьсан.

 

 

. Цэвэр америк аялгатай Сассексын гүнгийн авхай Британийн хааны ордонд орж ирсэн цагаас хойш олон нийтийн өмнө хэлсэн үг, зарим яриануудаас энэ нь анзаарагдах болсон байна.

Түүний авиазүй, авиа дуудлага нь британиа англи хэлэнд уусч өөрчлөгдөж байгааг анзаарчээ. .

 

 

Мөн Торонтогийн их сургуулийн хэлшинжээч профессор Мариса Брүк гүнгийн авхай британичуудын шүүмжлэлээс зайлсхийх хамгийн зөв арга бол тэдэнтэй адил ярьж сурах гэсэн байна. “Меган Мэрклийн америк англи хэлний аялга өөрчлөгдөж байгаа нь маш тод анзаарагдах болсон. Тухайлбал “баярлалаа” гэж хэлэхийн тулд “I do appreciate that” гэж илэрхийлэх болсон нь үүний нэг илрэл” гэж профессор Брүк тайлбарлажээ.

 

 

Гэхдээ энэ бол тийм ч том асуудал биш гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүмүүс байгаа орчиндоо уусч усыг нь уувал ёсыг нь дагах бол хэвийн үзэгдэл. “Таны хэл ярианы аялга өөрчлөгдөж, хувцсаа сольсон ч та хэвээрээ л үлднэ шүү дээ” гэж Рийдингийн их сургуулийн профессор Жэйн Сэттер ярьсан байна.

 


Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.