СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-18

Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтыг дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргэж байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж нар мэдээлэл өглөө.

. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм.

. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлж энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдана.

. Ингэхдээ иргэдэд газар хөдлөлтийн үед хэрхэн биеэ хамгаалах зөвлөмж хүргэнэ.

Мөн . Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хагас өдрийн хугацаанд уг сургалт зохион байгуулагдана. Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. Нүүлгэн шилжүүлэх сургуулилт төвийн 6 дүүрэг тус бүрт аюулгүй байрлах сонгогдсон цэгт хийгдэнэ.

Эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалтыг мөн зохион байгуулна. Нийслэлд байгаа томоохон нэгдсэн эмнэлгүүд, төрийн, цэргийн эмнэлгүүдийг хээрийн эмнэлэг дэлгэж, бэлэн байдлыг шалгана. Газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн үед шат шатны байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь уг сургалтын томоохон зорилго юм.

Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр шат шатны сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Мөн ОБЕГ-ын зүгээс НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын албанд хамтран ажиллах санал хүргүүлэх юм. Тус байгууллагын дэргэд 11 кластерын төлөвлөгөө байдаг. Гамшгийн үед хамтран ажиллах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж, цаашид төлөвлөгөөг зохион байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалт иргэдийн оролцоонд тулгуурласан Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан сургалт болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.