ШУУД: Төрийн ордонд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн цэцэрлэгийн хүүхэдтэй адил насны хязгаар тогтоосноос болж 6-7 дээш насны хүүхэд өмнө нь арчилгаа сувилгаанд хамрагдаад явдаг байсан бол одоо гэртээ сууж байна?
-Ё.Баатарбилэг НББСШЭБХ-ны дарга: Энэ жил Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцад 8 тэрбум төгрөг хүүхэд хамгааллын ажил, арга хэмжээнд зориулж суулгасан. Байнгын хороогоос ЦЕГ-аар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Хүүхэд хамгаалагч" гэсэн төсөлд 800 орчим сая төгрөг суусан. Энэ нь алслагдсан гэр хорооллын хүүхэд багачуудыг гадны гэмт халдлагаас хамгаалах, хүүхэд хамгааллын цогц хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн дурынханыг ажиллуулах төсөл юм. Энэ мэтчилэн олон хүн хамарсан, олон хүүхдийн эрхийг хамгаалж чадахаар хариуцах эзэнтэй төслүүд рүү найман тэрбум төгрөгийнхөө дийлэнхийг оруулаарай гэж яамны удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн.
-Хүүхдэд зарцуулах ёстой мөнгийг энэ салбарын зарим удирдлагууд өөр зүйлд зарцуулсан гэсэн шүүмжлэл гарсан. Үнэхээр тавилга сэлт аваад, өрөө тасалгаагаа тохижуулсан юм уу? Шалгалт хийсэн үү?
-Хүүхэд хамгааллын төсөв өнгөрсөн жил таван тэрбум төгрөг байсан. Энэ жил найман тэрбум төгрөг болсон. Өмнөх жилийн зарцуулалтыг манай байнгын хорооноос ажлын хэсэг гарч шалгасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан шиг тавилга сэлтэд зарцуулсан байдал бага шүү дээ. Хоёр талтай. "Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар" гэж байгуулагдсан. Орон нутгуудад хүүхэд хамгааллын байрууд ашиглалтад оруулсан. Тэдгээр байруудаа тохижуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь бэлдэх зорилгоор тодорхой хэмжээний тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл авсан байдаг. Тэрнээс биш дарга цэрэг нар нь аваад өрөө тасалгаагаа тохижуулсан зүйл байхгүй байсан.
-Боловсролын яам 2016 оноос хойш дөрөв дэхь сайдаа хүлээж авлаа. Хоёр сайд зэрэгцээд сууж байгаа учраас асууж байгаа юм. Залгамж халааг цааш нь хэрхэн зөв зүйтэй явуулах вэ?
-УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Миний хувьд өөрийнхөө цаг хугацаанд ажиллаж амьдрахыг хичээдэг. Миний цаг хугацаа дууссан. Тийм учраас дараагийн сайдын дотоод асуудалд ямар нэг байдлаар оролцохгүй. Миний тэр хүнд тавьж байсан шалгуур цензур миний хувьд шаардлага хангаагүй. Дараагийн сайдтай энэ асуудлыг бүү холбоосой.
Төрийн албаны хуульд заасны дагуу нэг тайлбар хэлье. Төрийн нарийн бичгийн даргад тавигдах 16 жилийн туршлагыг хүн худалдаж авдаггүй л дээ. Тийм шаардлага тавигдсан бол тэр шаардлагыг цаашид тавих хэрэгтэй, шударгаар л явах хэрэгтэй. Бүхэл бүтэн төрийн байгууллагын нэг салбарыг удирдлагаар хангана, ёс зүйгээр манлайлна гэдэг бол тухайн хүнээс өөр шалгуур, өөр цензур нэхэж байгаа хэрэг шүү дээ.