СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Фото мэдээ | 2019-02-18

Фото мэдээ : "Цагаан Дарь-Эх"-ийн насны авшиг ном айлдлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
5 жилийн өмнө

 

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдан, Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээж байна.
Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлав.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.