Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улсынхаа хамгийн хурдан галт тэрэг Вандэ Бхарат Экспрессийг албан ёсоор ашиглалтад оруулсан.
Хурдан галт тэрэг Шинэ Дэлигээс хойшоо Варанаси хот руу явж байгаад эвдэрч Чамрола зогсоолд зогссон байна. Уг зогсоол нь нийслэлээс 200 км орчимд байдаг ажээ.
Нээлтээ хийгээд удалгүй түргэн галт тэрэг эвдэрч зогссон нь суудлын вагонууд хоорондын холболтоос буюу гадаад гэмтлээс болсон гэж Төмөр замын яамнаас мэдэгдээд байна.
Хөнгөн эвдрэл гарсан тул хүчээр зогсох шаардлагатай болж эвдрэл гэмтлийг шалгуулахаар Дэли рүү буцаасан юм.
Вандэ Бхарат Экспрессийн Шинэ Дэлигээс Варанаси хотыг чиглэсэн анхны аялал өнгөрсөн амралтын өдөр амжилттай болсон.
Ченнай хотод үйлдвэрлэсэн галт тэрэг цагт хамгийн дээд тал нь 160 км хүртэл хурдлах хүчин чадалтай, 1,128 зорчигчийн багтаамжтай.
Хот хоорондын 700 км орчим замыг найман цагт туулах ба ирэх хоёр долоо хоногийн тасалбар зарагдаж дууссан.
Бусад галт тэрэг энэ замыг 11 цагт туулж байгаа юм.
Хот хоорондын зорчигч тээвэрлэх хурдан галт тэрэг нь Ерөнхий сайд Нарендра Модигийн дэд бүтцийн хөгжлийг дэлхийн жишигт аваачих “Энэтхэгт үйлдвэрлэе” санаачилгын нэг хэсэг юм.
Эх сурвалж: www.cnn.com