СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-02-18

Хотын хөгжлөө бодвол У.Хүрэлсүхээ дагасан нь дээр дээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.Баяр

Ерөнхий сайд . Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд ажлаа өгснөөр эзгүйрээд байсан хотын даргын суудалд хэн очих тухай таамаг он дамжин өрнөсөн. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын даргад С.Амарсайханыг дэмжсэн бол өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр НИТХ-ын хуралдааны үеэр С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлэн олонхийн саналыг аваад байлаа. Үүний хариу нь ийнхүү ирж байна. Нэгэнт Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлаагүй тул НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж хотын даргад шинэ нэр дэвшигчийг тодруулах байх. .

Түүнээс гарсан шинэ нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн үүрэгтэй билээ. Хэрэв дахиад . Гэхдээ үүнтэй уялдуулаад сануулах юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гадна талаас Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг авсан. Түүний ийн амжилт олсоныг баян хоосны ялгаа ихэссэн, улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргүүдийн дуулианд олон нийт дургүйцэж буй нийгмийн захиалгатай холбож тайлбарлаж болно. Түүний тэмцэж байгаа хүмүүс нь сайн, муугаас үл шалтгаалж өндөр албанд очиж, хүлээлт үүсгэсэн хүн гэдгээрээ эрс өөрчлөлт хийх ёстой. Тэгэхийн тулд гар нийлэх багаа бүрдүүлэх учиртай.

Энэ өнцгөөс харвал өөрийг нь эрх мэдэлд хүрэхээс өмнө бүрдсэн албан тушаалтнуудыг сольж байгаа нь гайхаад байх зүйл биш. Тиймээс хотын дарга асан С.Батболдыг огцруулсан явдлыг ч тус хүрээнд ойлгох хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд ажлаа өгөхдөө “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрынхаа ажлын 50 хувийг үүрч явдаг юм” гэж байлаа. Мөн “Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан” гэсэн нь ч тун бодууштай үг шүү. Ерөнхийдөө тоглоомынхоо дүрмийг ойлгодог төрийн хүн ажлаа өгөх болсноо голыг нь олж тайлбарласан байна ч гэж болно.

Нэг үгээр Засгийн газрын ажлынхаа 50 хувийг үүрч байдаг энэ том айлын эзэн нь улсынхаа Ерөнхий сайдтай нэг коммандын байх ёстой билээ. Ер нь сүүлийн жил гаруйн хугацаанд өрнөсөн эрх баригч намын дотоодын тэмцэл улс орны хөгжлийг урагшлуулсангүй гэвэл хэтрүүлсэн болох байх. Гэхдээ удаашруулсан нь бол үнэн. Нөгөө талаас Улаанбаатар хот бол аварга бүтэц. УИХ-ын гишүүд хууль баталдаг бол нийслэлийн удирдлагууд хүн амын бараг тал нь оршин суудаг хотынхоо асуудлуудыг шийдвэрлэх хариуцлагатай үүрэгтэй. Тэгэхээр үйл ажиллагаа нь тасрах байтугай доголдох эрхгүй юм. .

Ийм нөхцөлд Засгийн газрын тэргүүний гар нийлэн ажиллаж чадахгүй гэж үзээд огцруулсан хотын даргын талаас дахин нэг хүн тавих нь хотын хөгжилд муугаар нөлөөлнө гээд байгаа юм. Улс төрд ач тус, өгөө аваа дээр нь эрийн жудаг гэж юм нөлөөлөөд байдаг талтай. Тэр өнцгөөс л хотын дараагийн даргын асуудлыг хэлэлцэхэд МАН-аас сонгогдсон зарим нийслэлийн ИТХын төлөөлөгчид шийдвэр гаргасан байх. Угаасаа МАН-ын өмнөх удирдлагуудын үед мандатаа өвөрлөн нэр дэвшиж, найзалж нөхөрлөж явсан улсуудыг буруутгах хэцүү. Мөн АН-аас сонгогдсон нийслэлийн хурлын төлөөлөгчид сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Тэдэнд эрх баригчдыгаа ноцолдуулж байх тусмаа сайн. Гэхдээ юм. Ингэж хэлэх олон шалтгаан бий. Өнөөдөр улс төр тойрсон баахан яриа олон нийтийн дунд тэнэж байна. Д.Сумъяабазар нь хотоо “базах” гээд ч байгаа юм шиг. УИХ дээрээ хуваагдсан “27”-гийн гэх тодотголтой хэсэг нь нийслэлийн удирдлагыг авчих гээд байна гэх мэт. Бас “Хотын фракц” гэх “хадны мангаа” шиг хүмүүсийн тухай ярих юм. “У.Хүрэлсүх хаан шиг засаглах гэлээ” гэсэн ховын үг ч гүйж байна.

Одоо үүнийгээ болъё оо. Муу, сайн хүний тухай хэрүүлээ хойш нь тавих цаг нь ч болсон. Ерөөсөө улс төр өөрөө багийн тоглолт гэдгийг л яръя. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд ажил хийхээс өөр ямар ч гарц үлдээхгүй байх ёстой. Тэр нь хотын даргад хүссэн хүнийг нь тавьж өгөх юм. Энэ бол нэг талаас засаглалын зөв хэлбэр гэдгийг судлаачид, улстөрчид ч зөвшөөрдөг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг шууд томилдог болъё гэсэн санал явж байгаа нь үүний нотолгоо. Ажил хийх ёстой байгууллагыг нь улс төрөөс холдуулж байгаа гарц нь энэ юм гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа хэрэг. Дээр нь МАН-ын мөрийн хөтөлбөр нь байж байна. Улаанбаатарыг утаагүй, эвгүй үнэр танаргүй нөгөө мөрийн хөтөлбөртөө тодорхойлсноор “Аз жаргалтай” болгоё гэвэл улстөржилтгүй ажилладаг байлгах хэрэгтэй. Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажил Засгийн газартайгаа уялдаатайгаар гялалзаж байх ёстой. Хотыг хэл амгүй жил ажиллуулах нь, хэрүүл тэмцэлтэй дөрвөн жил ажиллуулснаас илүү үр дүнтэй юм шүү. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.