Дэлхийн шилдэг тоглолтууд: Домогт Гитарчин Стив Вай "Where The Wild Things Are"
Дэлхийн шилдэг тоглолтууд: Домогт Гитарчин Стив Вай "Where The Wild Things Are"

 

Эрхэм үзэгч таны энэ үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралынхаа ээлжит дугаараар домогт гитарчин Стив Вайгийн 2009 оны "Where The Wild Things Are" тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Гитарчин Стив Вай
Домогт гитарчин Стив Вай

Домогт гитарчин Стив Вайгийн амжилтын нууц нь гитарын виртуозын техникийг эзэмшиж чадаад, улмаар түүнийг улам хөгжүүлж эрхшээсэн бөгөөд уран бүтээлүүдээ өөрийн уран сэтгэмжид бүрэн захируулж чадсанд оршино. Түүний карьер 1978 онд буюу дөнгөж 18 настай байхдаа гитарчин Фрэнк Заппатай хамтран ажиллаж эхэлсэн ба Alcatrazz, David Lee Roth, Whitesnake, Alice Cooper хамтлагуудад тоглож байсан юм. Гремми шагналыг гурван удаа хүртэж 15 удаа нэр дэвшиж байсан хөгжмийн зохиолч, гитарчин, дуучин Стив Вай 1983 оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвих болжээ. Дэлхийн шилдэг гитарчдын тэргүүн эгнээнд зүй ёсоор нэрлэгдэх тэрээр дэлхий даяар 15 сая гаруй хувь цомог борлуулж чаджээ. 

Ингээд хамтдаа домогт гитарчны 2009 оны "Where The Wild Things Are" цомгийн тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь үзэж сонирхоцгооё.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл