Зайсанд байрлалттай хотхон, хорооллуудын айл өрхүүд энэ жил усны гачигдалд орсон байна. Учир нь Зайсангийн гүүрнээс урагшаа байрлах хотхон, байрнуудын ихэнх гүнийн худгаас хэрэглээний усаа авдаг. Энэ өвөл цас ороогүйн улмаас гүнийн ус нь татарч, зарим байрнууд хэрэглээний усны хязгаарлалт хийж эхэлжээ.
Уг асуудлаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн гүүрнээс урагш ихэнх орон сууцнууд цэвэр усны шугамд холбогдоогүй байдаг. Алдаг оног орон сууцнууд цэвэр усны шугамд холбогдсон. Цаашилбал, баруун тал руугаа бүр байхгүй. Түүнчлэн Зайсангийн орон сууцнууд бохирын нэгдсэн системд холбогдоогүй байдаг. Иймд манай газартай ямар ч холбоогүй. Ус тасарч байгаа асуудлыг тухайн орон сууцны СӨХ-оосоо тодруулах хэрэгтэй байх” хэмээсэн юм.
“Blue sky” хотхоны хувьд цагаан сарын өдрүүдэд ус тасарч, хэд хоногийн өмнөөс устай залгасан гэнэ. Мөн “Хатан Туул” хотхоны гүний худгийн ус татарснаас өдөрт хоёр удаа хэрэглээний усыг нь хязгаарладаг болжээ
Зайсан хороолол нийслэлийн төвлөрсөн усан хангаж, цэвэр бохир усны системд холбогдоогүй учир аж ахуй нэгж иргэд 200 гаруй гүний худаг гарган ашиглаж байна. Ингэж олон худаг ус соруулах нь Богдхан уулын Дархан цаазат газар, ан амьтанд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтаас тогтоосон байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдээс энэ байдал бүр даамжирч, иргэдийн ахуй амьдралд шууд нѳлѳѳгѳѳ үзүүлж эхэлжээ.
Энэ сарын эхний долоо хоногоос Зайсан толгойн орчмын орон сууцнуудын ус тасарсан байна. Тодруулбал “Blue sky” хотхоны хувьд цагаан сарын өдрүүдэд ус тасарч, хэд хоногийн өмнөөс устай залгасан гэнэ. Мөн “Хатан Туул” хотхоны гүний худгийн ус татарснаас өдөрт хоёр удаа хэрэглээний усыг нь хязгаарладаг болжээ. Ер нь хоёр жилийн дараа Зайсан орчмын гүний худаг ширгэж, усгүй болно гэсэн тооцоо байдаг.