Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №380 The Who, ‘I Can’t Explain’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №380 The Who, ‘I Can’t Explain’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№380 The Who, ‘I Can’t Explain’

"The Who" хамтлаг

ХХ дугаар зууны хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг болох "The Who" хамтлаг нь 1964 онд байгуулагдсанаасаа хойш 100 гаруй сая цомог борлуулж чадсан цөөхөн хамтлагуудын нэг юм. Тэд тайзан дээр амьд тоглолтынхоо төгсгөлд бөмбөр болон гитараа эвддэг хэв маягийг үндэслэсэн хамтлаг ч байж болох юм. Энэхүү үйлдэл нь үзэгчдийн маш ихээр огшоодог байсан ба одоо ч зарим хамтлагууд ийм үйлдэл гаргасаар байгаа юм. 

Та бүхэндээ 10 хамтлагийн хэрхэн гитараа эвдэж буй бичлэгийг хүргэж байна.

"The Who" хамтлагийн хамгийн анхны сингл болох "I Can't Explain" дуу нь английн чартуудыг гарсан даруйдаа тэргүүлж чадсан юм. Хожимоо энэхүү дууг маш олон хамтлагууд Cover хийсэн байдаг ба магадгүй хамгийн алдартай нь Scorpions хамтлагийн 1989 оны хувилбар байж болох юм. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл