СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: KFC-гээс хоолны хордлого туссан иргэдийн хөл ХӨСҮТ-д тасрахгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн KFC-ийн зайсан дахь салбараас энэ сарын 8-12-ны хооронд үйлчлүүлсэн иргэдээс хоолны хордлого аван ХӨСҮТ-д хандаад байгаа билээ.

Манай сурвалжлах баг ХӨСҮТ-ийн төвд очиход гэдэсний халдварын хүлээн авахаар ороход эмч нар “KFC-ээр хордсон уу" хэмээн шууд асууж байсан юм. .

ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар гэдэсний халдвараар өвчилсөн иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа

Өнөө өглөөний авсан мэдээллээр албаны хүн хэлэв. 

ХӨСҮТ-д ойр ойрхон усархаг гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах, өндөр халуурах эмнэлзүйн шинжтэй иргэд хандаж байгаа юм. бөгөөд дутуу эмчилвэл эрүүл нян тээгч болдог учраас эмнэлэгт хандан бүрэн гүйцэт эмчлүүлэх хэрэгтэйг эмнэлгийн байгууллага зөвлөж байна.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 9-11-ны өдрийн хоол болон бусад дээжүүдээс нийт 74 сорьц аван шинжилж байгаа гэнэ.

Энэ сарын 18-нд буюу ирэх даваа гарагт юунаас болж олныг хамарсан хоолны хордлого гарсныг тогтоох бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн KFC бусад салбарыг хянан шалгах эсэхийг тогтоох юм

Хан-Уул дүүргийн прокурарын газраас зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээг авсан. Түүнчлэн .

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.