СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-16

Хаврын чуулганаар үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

2017 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан байдаг.

Улмаар Үндсэн хуулийг өөрчлөх төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлсэн байна.

Түүнээс хойш Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхгүй хойшилсоор байгаа юм.

Ажлын хэсгийнхэн болон эрдэмтэн судлаачид,

- олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж байгаа, цөөн, гол асуудалдаа төвлөрөх, нэмэлт өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, байнгын тасралтгүй ажиллагааг хангах, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх зэрэг олон саналыг гаргажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.